
Хувирараа хог тээвэрлэгчид болон Туул гол,ундны усны эх ундрагыг хамгаалах “Тунгаа төв” ТББ-аас “Улаанбаатар хотын хог ба тээвэрлэлт” “Хогоор мөнгө угаах нь” сэдвийн дор хэвлэлийн хурал хийлээ.
Тус хурлын үеэр “Тунгаа төв” ТББ-ын тэргүүн Д.Лхагвадорж “Нийслэл хот хог хаягдалдаа дарагдаж монгол хүн аюулгүй орчинд амьдрана гэдэг үлгэрийн далай болсон. Түүгээр ч барахгүй нийслэлийн засаг дарга болон түүний гар хөл бологсод хогны эргэн тойронд гарч буй асуудал дээр шоу тоглолт хийж түүнийгээ мөнгө угаах хэрэгсэл болгож сонгуулийнхаа мөнгийг босгох ажлыг хийж байна. Мөн 2009 оны долдугаар сард дүүрэг болгонд есөн тэрбум төгрөгөөр 72 машиныг хувиарлаж байсан ч тэднийг одоо хүртэл ашиглахгүй байгаа” гэсэн юм
Харин хувиараа хог тээвэрлэгч Ё.Батбаяр “Айл өрх бүр сар тутам хогонд гэсэн тодотголтой 2500 төгрөг тушаадаг ч тэр мөнгийг өөрсдөө завьшиж хогоо ачдаггүй. Хог ачихгүй байгаа нь сонгуультай шууд холбоотой хэмээн үзэж байгаа юм. Яагаад гэвэл тэд ирэх дөрөвдүгээр сард буюу сонгууль дөхөөд ирэхээр худал нүүр гарган сайн хүн болж ачих гээд хогоо хуримтлуулаад байгаа” гэлээ. Ямартаа ч тэд нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаярт зургаан зүйл бүхий шаардлага хүргүүлхээр болсон. Хэрэв энэ сарын 17-ны дотор бичгээр болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр шаардлагын хариуг өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгохоо албан ёсоор мэдэгдсэн юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна