Э.Мөнх-Очирын мөрөөдөл биелэв
2012/02/12
Э.Мөнх-Очирын мөрөөдөл биелэв

АН хамтарсан засгийн газраас гарч, эзгүйрсэн сайдуудын зөөлөн суудлыг эзэгнэх гэж дээр дооргүй л бужигналдсан. Сайд нарын орон тоонд хамарсалтайгаар хамрагдаж чадаагүй нэгэндээ боломж олгохоор МАН-ынхан байнгын хороодын дарга нарын суудлыг ч чөлөөлж өгөхийг АН-ханаас шаардаж Байнгын хороодыг хуралдуулаад авсан. Анх сайд нарыг томилж байхад л нэг суудлыг нь бөглөчих мөрөөдөл тээж түүнийгээ ч нуухгүй энд тэнд ярьж явсан Э.Мөнх-Очир гишүүн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар томилогдож сэтгэл нь жаахан ч гэсэн амрав бололтой.
Ямар сайндаа “манай нам нэг л зарчим барих ёстой. Энэ нь засгийн газрын гишүүн болоод намынхаа нэр хүндийг өсгөх...” гэж ярьж суухав дээ. Тэр бүү хэл “ өнөөдрийн хувьд “улс төр ингэхээрээ л гоё ш дээ”  гэж миний нэг үг байдаг даа. Тийм л байна”хэмээн мангартсан нь ч бий. Түүнийхээр бол төр засаг нь бужигналдаад ард иргэд нь ядуу зүдүү амьдрах л гоё байж таарах гээд байгаа юм.
Ямартаа ч улс төрд ногоон гэрлээр урагшилж яваа энэ дэггүй эрхмийг гишүүдээ загнаад байх нь уу, эсвэл дарга болоод буурь суух нь уу, харж л байцгаая гэх хүмүүсзүахаас аван. 
Дашрамд дурдахад Э.Мөнх-Очирыг тус хорооны даргаар томилохоор санал хурааж байхад  Л.Гүндалай гишүүн  “Э.Мөнх-Очир гэж ямар гишүүн байдаг юм бэ. Ер нь энэ УИХ-д тийм хүн суудаг юм уу” хэмээн асуусан юм байх.





Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин