Ц.Шинэбаяр “шинэ хүн” боллоо
2012/02/12
Ц.Шинэбаяр “шинэ хүн” боллоо

Дорнодын сонгогчдоос төр түших мандат авсан эрхэм гишүүн Ц.Шинэбаяр МАХН-ын дэд даргын албыг хашиж Н.Энхбаярын гар хөл болж байхдаа хэвлэлээр нэг өөрийгөө зарлаж “Амьдрал хуулиас баян” хэмээх цэцэрхэж явсан нэгэн. Өнгөрсөн жил нилээд ачаалалтай ажиллаж, орилж хашгичиж, холион бантан хутгасан болоод ч тэрүү, Н.Энхбаяр ахаасаа салсандаа бантаад ч тэрүү “Хамуг монгол хөдөлмөрийн төлөө” намын дарга болсоноосоо хойш сүүдрээ ч гаргаж харуулсангүй байсаар сая л нэг юм гэгээн дүрээ үзүүлж Хамаг монголын хөдөлмөрчидөө гайхшруулав.
Тэрээр дууны хөвчний хорт хавдар гэсэн оношоор Германд мэс засал хийлгэж сувилуулж ирээд эх орондоо хоолой чангаруулах эмчилгээ хийлгэж байгаа гэнэ.Монголын топ 20 баяны нэг гишүүн маань ирэнгүүтээ л “Би хуруу хумсаа цэврүүттэл хөдөлмөрлөж мөнгө олсон харин энэ төрийн толгойд байгаа хэд шиг луйварын аргаар хулгай хийж мөнгө олоогүй” гээд л ангийн нөхөдөө муулж алдсан байна лээ. Түүгээр ч барахгүй мань хүн Улаанбаатарын утаанд их анхаарал хандуулдагаа нотлох гэж “Би хотын утааг нэмэхгүй байхын тулд жижиг машин унадаг. Харин манай нөхдүүд том том машин хөлөглөж утааг улам л нэмээд байхын…” гэж ирээд л ёстой том тэнэгтэл үзүүлчихэж.  Ямартаа ч эрхэм гишүүн маань цоо шинэ дуу хоолой, спикер суулгаж  МАНАН-гийн  эсрэг маш чангаар дуугарахаар шийдсэн бололтой.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин