Төсвийн зарцуулалтыг ил тод байлгана
2012/02/12
Төсвийн зарцуулалтыг ил тод байлгана
Ардчилсан намаас Чингэлтэй дүүргийн Иргэдийн хуралд сонгогдсон Б.Батхуяг, С.Нямбаяр, Ж.Энхбат, Э.Бадамгарав нар өчигдөр хэвлэлийнхэнд хандаж төсвийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж байгааг шүүмжилсэн юм. Тухайлбал Дүүргийн төсөв жил бүр нэмэгдэж байгаа ч түүний зарцуулалт нь гэр хороолол руу чиглэхгүй байгаа бөгөөд байшин хороолол дунд бичил цэцэрлэг, ногоон байгууламж хийсэн гэх нэрийдлээр үр ашиггүй зардал их гардаг аж. Тиймээс хүмүүст татварын орлогын зарцуулалтыг ил тод байлгах үүднээс иргэдийн хуралд “Ил тод дүүргийн нээлттэй үйл ажиллагааны зарын тогтолцооны журам”-ыг өргөн бариад байгаа гэнэ. Энэ журмыг баталчихвал хүмүүст дүүргийн төсвийн тухай нээлттэй мэдээлэл хүрэх юм. Мөн “дүүргийн Иргэдийн хуралд МАН-ын төлөөлөгчид олонхоороо суудаг учир энэ мэт асуудлыг шийдвэрлэж өгдөггүй” хэмээн тус дүүргийн Иргэдийн хурлын тэргүүлэгч гишүүн, Иргэдийн хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Батхуяг ярьсан юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна