Сар шинээс өмнө “сая” төгрөг олгох, үгүй нь шийдэгдээгүй байна
2012/02/12
Сар шинээс өмнө “сая” төгрөг олгох, үгүй нь шийдэгдээгүй байна
Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг сая төгрөг, оюутанууд 70 мянган төгрөг авна гэсэн хүлээлтийн дор нийгэм дарагдаж буй. Ямартаа ч оюутанууд мөнгөө аваад эхэлчихсэн байгаа. УИХ-ын 53-р тогтоолд нэг сая төгрөгийг ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох тухай заасан бол 57-р тогтоолоор иргэд сая төгрөг, хувьцаа хоёрын аль нэгийг сонгох боломжийг олгосон. Энэ асуудал Засгийн газрын анхаарлын төвд байгаа ч доривтой шийдэлд хүрээгүй байгаа. Юутай ч “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудал хэлэлцэгдэж УИХ-ын шийдвэр гарсан тохиолдолд сар шинээс өмнө “Хүний хөгжил сан”-гаас хишиг, хувь олгох журамд өөрчлөлт оруулж, мөнгө олгох бүрэн боломжтой” хэмээн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар мэдээллэсэн юм. Харин Сангийн сайд Д.Хянхярваа “Цагаан сарын өмнө нэг сая төгрөгийг өгөх боломжгүй. УИХ-аар Тавантолгойн асуудлыг ид ярьж байна. Тавантолгойн хувьцаа гарсны дараа нэг сая төгрөгийн асуудлыг ярих учиртай” гэх мэдээллийг өгөөд байна.
Ч.Хүрэлбаатар
Д.Хянхярваа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна