Н.Энхбаяр ба МАХН-ын ” ХҮСЭЛ”
2012/02/12
Н.Энхбаяр ба МАХН-ын ” ХҮСЭЛ”
Намын даргыг нь хууль хяналтын байгууллагууд шалгаж буй талаар эсрэг байр суурьтай байгаагаа МАХН-ынхан өнгөрсөн долоо хоногт мэдэгдээд амжсан. Тэдний ярьж  буйгаар өнөөгийн эрх баригчдын өгсөн хууль бус үүрэг даалгаврын дагуу ямар нэгэн байдлаар хэрэгт холбогдуулах зорилгоор ийн мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Түүгээр ч барахгүй  уг үйлдэлээрээ хууль хяналтынхан өөрсдөө Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтуудыг удаа дараа зерчсөөр байгаа аж. Ингэснээр эдгээр байгууллагууд нь улс төрийн захиалгаар хүмүүсийг хэлмэгдүүлэх буюу ардчилсан нийгэмд байж болшгүй бусармаг үйл ажиллагаа явуулж байна хэмээн мэдэгдсэн.

Мөн тэд ганц Н.Энхбаярлуу дайрч байхаар гээд  цагтаа нэг тогооноос хоол хороолцож байсан найзуудыг нь бас шалгуулах хүсэлтэй байгаа бололтой.  Тухайлбал П.Очирбат, Н.Багабанди, Р.Гончигдорж, С.Төмөр-Очир, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, М.Энхсайхан, Р.Амаржаргал, М.Энхболд, С.Баяр нарын ар гэр, амраг садан, албан тушаал гээд л гишгэсэн мөр бүхнийг нь шиншилэх хэрэгтэй аж. Ийн найз нөхөдтэй нь хамт шалгуулсанаар сүүлийн 20 орчим жилийн хугацаанд яригдаж, бичигдэж байсан ноцтой асуудлуудын үнэн, худлыг олж тогтоох, авлига хээл хахууль, шударга бус явдалтай тэмцэхэд чухал алхам болно хэмээн үзсэнийх гэнэ. Мөн хүсэл гаргагчдын ярьж буй асуудлын нэг нь ирэх сонгуульд нэр дэвшигчийн гаргах зардлын жишгийг тойрог бүрээр тооцон нэг улс төрийн нам, эсхүл эвсэл нь дангаараа 20 орчим тэрбум төгрөг зарцуулахаар болсон явдал. Үүнийг МАНАН-гийн хууль бусаар хөрөнгөжсөн олигархиудаас өөр улс төрийн хүчин, шударга хүн дааж давахын аргагүй зардал гэж үзэж буйгаар тайлбарласан юм.


 “Өнөөгийн эрх баригчид  2008 оны сонгуульд луйврын аргаар гарч ирсэн, энэ оны сонгуулиар  дахин луйвардахын тулд  улс төрийн өрсөлдөгчдөө хилсээр гүтгэж  байна” хэмээн мэдэгдэлдээ дурдсан. Уг нь тухайн үед Н.Энхбаяр ерөнхийлөгч байсансан. Ерөнхйилөгчийн албаа өгөхөөс өмнө яагаад энэ талаар ярьж болоогүй юм бол.   
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин