Монгол Улсын Засгийн газрын “Евро бонд”-ын 580 сая ам.долларын өрийг төлөх хугацаа ойртож байна. Төлөх хугацаа ойртсон энэ үед эдийн засгийн хямралтай байгаа учраас Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав 10 сая төгрөг, 10 адуу, алтан бөгж улсад хандивлаж, олон нийтээс дэмжлэг хүссэн. Харин үүнийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан дэмжиж, хувиасаа 100 сая төгрөг, УИХ-ын гишүүн Н.Оюундарь 20 сая, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ 10 сая төгрөг хандивлахаа мэдэгдсэн.
Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Эдийн засгийн хямралыг эрсдэлгүй давах, эх орныхоо нэр хүндийг муугаар дуудуулахгүйн тулд шаардлагатай бол би ард түмэндээ ичихгүйгээр хандана” гэж хэлсэн удаатай. Гэхдээ өнөөдөртөө тийм байдал үүсээгүй байна. Монгол Улс авсан өрөө цаг хугацаанд нь бүрэн төлнө, эдийн засгийн хямралаа ч давж чадна. УИХ, Засгийн газар, холбогдох албаныхан ажиллаж байна. Хамгийн гол нь би таны эх оронч сэтгэл, ард түмнээ эв нэгдэлд дуудсан санаачилгыг хүндэлж, бас үнэлж байна" гэсэн юм.
Тэгвэл Засгийн газраас албан ёсоор ямар нэгэн хандивын данс нээгээгүй гэнэ. Учир нь иргэдээс мөнгө хандив авахгүйгээр өрөө төлж барагдуулна гэж байгаа юм. Гэвч хандив өгөх хүсэлтээ иргэд их байгаа учраас хандивын данс асууж сураглаж байна. Гавьяат эдийн засагч Б.Осоргарав хэвлэлийн бага хурал хийх үеэрээ хандивын дансаа зарласан. Тиймээс иргэд хандив өгөх бол Б.Осоргаравтай холбогдож албан ёсоор Б.Осоргаравын дансанд хандиваа өгөх боломжтойюм байна.
Сэтгэгдэл байхгүй байна