З.Энхболд: Мөнгө тараасан асуудал сонгууль болгоноор гарч байдаг
2017/01/30

АН-ын даргын сонгууль болж өндөрлөлөө. Намын гишүүдийнхээ саналаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ялалт байгуулсан юм. Сонгуулийн дүнгийн талаар өнөөдөр АН-аас мэдээлэл хийнэ. Харин өчигдөр сонгууль дууссаны дараа АН-ын дарга З.Энхболд "Манай зарим нэр дэвшигчид шүүхийн тухай ярьж байна гэсэн. Энэ бол утгагүй зүйл л дээ. Одоогоор дөрвөн нэр дэвшигчдийн нэг нь ч үгээ хэлээгүй байна.  Сонгууль бол таван нэр дэвшигчийн хооронд явагдаж байгаа. Нэг нь сонгуульд яллаа гээд алга ташаад байдаггүй их сонин юм байна. Нөгөө нэр дэвшигчид маань тус тусдаа дүнгээ сонсоод байж байгаа юм байна. Анх удаа сонгууль явууллаа гэхэд маш амжилттай байлаа. Мөнгө тараасан асуудал сонгууль болгоноор гарч байдаг. Тэр нь нотлогддоггүй, ач холбогдол муутай. Манай АН-ын гишүүд сөрөг хар PR-т автагдахгүй. Улс орны хэмжээнд анх удаа улс төрийн нам ийм том хэмжээний сонгуулийг өөрийнхөө нуруун дээр зохион байгууллаа" гэсэн юм.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин