АН-ын дарга З.Энхболд 12 дугаар сарын 06-ны өдөр АН-ын Хэрэг эрхлэх газарт бүртгүүлсэн гишүүдийн бүртгэлийг бүхэлд нь хүчингүйд тооцох тушаал гаргажээ.

Учир нь тэднийг намынхаа анхан шатны намын байгууллагад бүртгүүлэхгүйгээр төв намын шинэчилсэн бүртгэлийн цэгт ирсэн, гишүүдийн олон тооны замбараагүй анкет материалыг хүлээн авсан нь Ардчилсан намын үндсэн дүрэм, журам зааврыг зөрчсөн гэж үзэж, дээрх шийдвэр гаргажээ. Дээрх гишүүдийг сонгуулийн саналын эрхгүй намын гишүүнд бүртгэх гэнэ. Бүртгэлийг дүрэм, журмын дагуу явуулаагүй Хэрэг эрхлэх газрын ажилтан, албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярт даалгажээ.
Ардчилсан намын Их хурлаас гаргасан шийдвэрээр намын даргыг сонгох сонгуульд намын шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан, татвараа төлсөн гишүүн оролцох эрхтэй байхаар баталсан юм.
Сэтгэгдэл байхгүй байна