Шинэхэн дарга Б.Болор
2014/12/25

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж,  УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Болорыг нэр дэвшүүлсэн юм. Тэгээд санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүд Б.Болорыг сонгохыг санал нэгтэй дэмжлээ. Ингээд шинэхэн даргын танилцуулгыг хүргэж байна.

Баярбаатарын Болор

Монгол Улсын Их Хурлын гишүүн

Төгссөн сургууль, мэргэжил:

1997 онд Бельгийн вант улсын Европын их сургууль Эдийн засагч мэргэжлээр

2012 онд Шинжлэх ухаан, технологийн их сургууль тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол:

Бизнесийн удирдлагын магистр

Ажилласан байдал:

1997 - 2000 онд Төрийн өмчит *НИК* компаний гадаад харилцааны мэргэжилтэн

2001 - 2006 онд "Гарьд Тур" ХХК-ий ерөнхий захирал

2006 - 2008 онд Тиара Монголиа төслийн удирдагч

2008 - 2012 онд Гадаад харилцааны дэд сайд

2010 оноос Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Шагнал:

2011 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин