Д.Оюунхорол Г.Жаргалсайхан
2011/12/24

УИХ-ын гурван “мисс”-ийн нэг хатагтай Д.Оюунхорол бизнест ч, улс төрд ч эрчүүдийн дүрмээр тоглож, орон зайгаа тунхаглаж яваа бүсгүй. Хуульч, багш мэргэжилтэй тэрээр ажил амьдралынхаа гарааг нийслэлийн нэгэн дунд сургуулиас эхэлсэн бөгөөд ердөө жилийн дараа хичээл ангийн эрхлэгч болсноос түүний хэн гэдгийг тодорхойлж болохоор. Би хөдөлмөрлөж амьдрах дуртай хэмээн ярьдаг хатагтай Д.Оюунхорол 1991 онд Монголын анхны хувийн хэвшлийн сургуулиудын нэг “Отгонтэнгэр”-ийг үүсгэн байгуулж, ректороор нь ажиллаж эхэлсэн нь түүний бизнесийн эхлэл байв. Боловсролын салбарт амжилттай бизнес хийж чадсан тэрээр сургуулиа хөл дээр нь босгох гэж төдийгөөс өдий хүртэл зүтгэхдээ хүнд хүчир ачааг даван гарч өдий хүрсэн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг. Тиймдээ ч “Отгонтэнгэр”-ийн 20 жилийн ойгоор боловсролын салбараас төрсөн анхны шилдэг бизнесмэн болсон нь туйлаас нүдээ олсон шагнал болсон гэж болно.

Сургуулиа хөл дээр нь босгож санхүүгийн хувьд айх юмгүй болсон тэрээр 2000 онд төрөлх нутгаасаа нэр дэвшиж Их хуралд мандат өвөрлөн орж ирсэн. Улс төрчийн хувьд учиргүй зарчимч, төмөр хатагтай биш боловч угийн багш, хуульч мэргэжил нь түүнийг улс төрийн тавцанд өөлөх юмгүй өдий хүргэж ирсэн хэмээн дүгнэж болно. Намынхаа лидертэй нэр холбогдож, 2004 онд тойроггүй болчихоод бие даан нэр дэвшиж явсан хатуужилтай, эр зоригтой түүх ч түүний улс төрийн карьерт бий. Баргийн эр хүнээс дутахгүй эршүүд, зоримог энэ хатагтай чамгүй олон жил ганц бие амьдралаар амьдарсан. Нас биед хүрсэн хүү, охин хоёртой тэрээр 2000-2004 онд парламентад Завхан нутгаа төлөөлж сууж байхдаа өөрөөсөө арваад насаар дүү Г.Жаргалсайхан хэмээх эртэй ханилж, хувийн амьдралаа төвхнүүлсэн. Өндөр боловсролтой, дипломатын мэргэжилтэй ноён Г.Жаргалсайхан өдгөө ГХЯ-нд Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын даргаар ажилладаг. Өөч зарим нь өөрөөсөө эгчмэд бүсгүйн татаасаар өндөр албан тушаалд томилогдсон хэмээн ярьдаг ч үнэндээ ноён Г.Жаргалсайхан хэн нэгнээр “мотор”-дуулаад байхааргүй чадварлаг боловсон хүчин хэмээн ойр дотныхон нь магтах юм билээ. Гитар дарж, орос дуу дуулахаараа баргийн дуучныг ажилгүй болгох шахдаг эрхэм гишүүн ч нас тогтсон хойноо учирсан ханьдаа хошуу дэвсдэг бөгөөд хөтлөлцөөд явж байхад насны ялгаа огтхон ч харагддаггүй нь Г.Жаргалсайхан ноёнтны мэргэжлийн сүр, далайц гэлтэй.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • harsan zaluu baihiin tehdee yu ve eemegti chin barag 60 hurch bgaa m hig l baih yum Ene zluu tiim aihtar hogshin bish sangdaad aihyum yu bilee negl haran zaluu bdgsonin l yum amidarlaa gej neeree
    2012 оны 08 сарын 07 | Хариулах
  • huushee aimaar haran zaluu baihin
    2012 оны 08 сарын 07 | Хариулах
  • зочин
    Хөдөлмөрч сүрхий л эмэгтэй ш дээ Чадаж байгаа юманд арга алга даа
    2012 оны 02 сарын 17 | Хариулах
  • unen
    manai xuumuunlegt surdag bsan zaluu songuuliin ued surtalchilgaani materialaas xaraad aan ene eej n yum bna sh dee gesen chin exner n gexeer uxaan aldax shaxsan tegexdee xoorondoo jargaltai bval bid nart pad bxgui
    2012 оны 02 сарын 17 | Хариулах
  • Zochin
    Mundag emegtei yumaa yuniii zaluu nuhur gishuun saihan l haragdaj baina Molngoliin 1-ch bolov emegtei jargaj baig az jargal husey
    2012 оны 02 сарын 15 | Хариулах
Сонин хачин