Төрд хэрэгтэй бүсгүй
2014/12/18

Хэдэн өдөр үргэлжлэн яригдсан Дэд сайдууд, төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоо ашгүй нэг жигдэрч, бодлого тодорхойлогч яамд бүтэн болж, ашгүй нэг төр засгийн ажил урагшаагаа шулуухан зүтгэхээр боллоо. Түүнчлэн томилгоонууд дотроос нүдээ олсон нь цөөнгүй байгаа  гэдгийг хэлж яригсад байна. Тухайлбал, Гадаад хэргийн дэд сайдаар Н.Оюундарийг томилоод байгаа нь салбараа мэдэх хүнийг олж чадсан томилгоо боллоо гэлцэж байгаа юм.

Чингисийн алтан удмын сүүлийн ноён Наваан-Юндэнгийн  Оюундарь хэмээх энэ бүсгүй баргийн хүний хөл тавиад байдаггүй  НҮБ-д төлөөлөгчөөр сууж байсан, Улаанбаатар хотыг төлөөлөн Бээжинд суух төлөөлөгчийн томилгоог гардаж, ажил үүргээ сайн гүйцэтгэж байсан хүн.

Мөн Байгаль орчны яаманд гадаад харилцаа эрхэлсэн хариуцлагатай алба хашиж байсан гэхчлэн харвал түүнд Гадаад харилцааны яамны Дэд сайдаар ажиллах хэмжээний төрийн ажлын туршлага арвин бий.

Гэтэл түүний талаар баарны эзэн сайд боллоо гэх мэдээлэл гараад байгаа. Тэгвэл хэрэг дээрээ түүний гэр бүлийн хүн Чингис хэмээх бизнес сэтгэлгээ сайтай эр Монголын анхны сүлжээ баар Tse-гээс авахуулаад эрүүл хооллолтыг эрхэмлэдэг хүн бүрийн №1 сонголт болсон The Bull рестораныг өөрөө удирдан залж өдийг хүрсэн юм билээ. Харин Н.Оюундарийн тухайд өөрийн мэргэжил чиглэлээ даган, ажил үүргээ төдийгөөс өдийг хүртэл хийж иржээ.

Б.Сар

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (6)

  • irgen
    baliar hunii musgui huuhen , ailiin unchin huuhdiig Nawaan-Yunden urguj awch usgusun, uuriig n hun bolgoson achtaniig buhel nasaar n shoron gyandangaar yawuulsan NAM-d orj elsej bgaa. hunii ach tus meddeggui amitan
    2016 оны 07 сарын 01 | Хариулах
  • xxxx
    gachin bor yum bsan chin neeh tsagaan haragdaad bh chin
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • Irgen
    Yanaa ochig ichig Barsbold saidiin hamaatan n barnii ezen ded said bolj baigaa bol bi ch gesrn bolnoo
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • Zochin
    Zahialgat medee
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • otgoo
    za bitgii hudlaa uuruu bichuuleed bai chamaig hen medehgui bsiin
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • otgoo
    za bitgii hudlaa uuruu bichuuleed bai chamaig hen medehgui bsiin
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
Сонин хачин