“Б.Дэлгэрсайхан хэний тархийг базав
2014/11/11

“Жаст” групп дампуурлаа зарласантай зэрэгцэн “Дорнын говь” компаниараа овоглож ирсэн Б.Дэлгэрсайханы булхай илэрсэн билээ.  “Болдтөмөр ерөө гол”  гэх компаниар халхавч хийн Баянгол ордод  “эзэн” суусан түүний ард хэрэг дээрээ Хятад,  Виржинийн арлуудаас хамтарсан хөрөнгө оруулагч байдаг гэдэг.  “Болдтөмөр ерөө гол”  компани нь  Монголын төмрийн хүдрийн ихээхэн нөөц бүхий ордыг хуу хаман урагш нь хил давуулах операцийг эхлүүлэн амжилттай яваа. Хоёр жилийн дотор 3.5 сая тонныг урагш нь урсгачихсан гэхээр чамгүй үзүүлэлт.

Тэгэхдээ Б.Дэлгэрсайхан Монголын хууль журмыг илтэд гишгэлэн, хэсэг бүлгийн эрх ашгийг өмнөө тавьж ирсэн нэгэн гэдгийг хэлэх хэрэгтэй.  Ил харагдах байдал дээр “Дорнын говь” ХХК болоод “Болд төмөр Ерөө гол” компанийн хамтран байгуулсан  “Дорнын төмөр зам”  компани Сэлэнгэ аймгийн Ерөө суман дахь төмрийн хүдрийн ордоос өөрсдийн барьсан 90 км төмөр замаар хүдэр тээвэрлэн БНХАУ руу гаргахдаа вагоны даацын хэмжээг багасган гаальд мэдүүлж, онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр хууль хяналтынхан Б.Дэлгэрсайханыг барьж, цагдан хорих 461 дүгээр ангид 72 цаг саатуулаад, прокурорын байгууллагаас батлан даалтад гаргах шийдвэрийг гаргасан. Эрүүгийн Цагдаагийн Газрын Эдийн засгийн албанаас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар УМБГ-т шилжүүлсэн ч, эх сурвалжийн хэлж буйгаар Б.Дэлгэрсайхан хууль шүүхийнхний тархийг барьсан гэх.

 Мэдээж манай томоохон бизнесмэнүүд улстөрчидтэй түншилж ирсэн жишгийг тэр тойрохгүй, дайрсан. Тиймээс ч  “Болд төмөр ерөө гол” компанийн ард экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг байдаг гэх мэдээлэл бий билээ. Түүнчлэн өөрийн төмөр замаараа төмрийн хүдэр зөөх 2000 вагон худалдаж авснаар ар талд нь хэн байна вэ гэдэг харыг улам лавшруулж байсан энэ компанийн Улаанбаатар дахь оффис нь "Дорнын говь" компанийн байранд байдаг.Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх үед тус компани хувьдаа төмөр зам барих эрхийг зовлонгүй авсан бөгөөд 2008 онд тус компани 150 хятад ажилчин оруулж ирэхэд ажлын байрны төлбөрөөс чөлөөлж өгсөн баримт нь ч байдаг. Засгийн газрын 2008 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор Баянголын орд газраас Ерөө өртөө хүртэл 98 км урттай төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгожээ. Төмөр замын суурь бүтцийг 100 хувь тухайн компанийн эзэмшлийнх байхаар зөвшөөрөл өгсөн нь Төмөр замын тээврийн тухай хуулийг зөрчсөн гэж шүүмжлэх хүмүүс олон байж ирсэн.

Ер нь бол “Болд төмөр ерөө гол”-ын үйл ажиллагаа хятадуудад ихээхэн ашгийг дагуулж ирсэн байгаа. Тус компанийнхан 2010 онд Хятадаас 2000 вагон худалдаж авсан. Харин 2009 онд  ОХУ-аас 1500 вагон худалдаж авсан гэдэг ч, Хятадаас авсан нарийн царигтай вагон нь өнгөрсөн хугацаанд Баянголын төмрийн хүдрийг урагш нь гулсуулж байгаа. Гэрээний дагуу авсан вагонуудыг Эрээнд угсарч төвлөрүүлээд авчирсан гэсэн.

 Гэтэл тэдгээр вагонуудын техникийн байдал, арчилгаа үйлчилгээнд эзэмшигч нарын зүгээс тавих анхаарал хангалтгүй,  ачааны вагоны техникийн байдал эзэнгүйдэж байгааг УБТЗ-ын вагоны аж ахуйн албаны дарга ТУ доктор (ph) зөвлөх инженер Л.Болд хэлж хэлж байсан билээ. "Болдтөмөр ерөө гол" компани ЕС-70 маягийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2000 вагон 2010 оноос худалдан авч ашиглаж байгаа боловч засварын баазгүй, хаана вагоноо засварлах талаар шийдээгүй байгаа нь тээврийн аюулгүй байдлыг хангахад хүндрэл учруулж эхлээд байгаа талаар ярьдаг.  Эдгээр вагоны үйлдвэрийн баталгаат хугацаа 2012 оноос дууссан юм билээ.

 УБТЗ-ын Зүүнхараагийн ачааны вагоны засврын депогийн хүчин чадал, техник тоноглол өнөөгийн байдлаар эдгээр вагонуудад депо засвар хийх боломжгүй бөгөөд БТЕГ компанийн тээвэрт явуулах хүсэлт, УБТЗ-ын тээврийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс тус депо дээр шөнийн ээлж зохион байгуулан техникийн байцаалт хийж байна. Техникийн байцаалтаар ОХУ-аас авч ЕС-70 вагонд угсарсан автотормоз, залгалтын автоугсраанд бүрэн задаргаа хийн засаж баталгаа гаргаж байгаа гэсэн байна. Тус компани ЕС-70 вагоны тэргэнцэр, хос дугуйг европын стандартаар БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 6 жилийн баталгаатай гэх боловч уг стандартыг Монгол Улсад мөрдөх эсэх нь шийдвэрлэгдээгүй байгаа гэжээ. Асуудал шийдвэрлэгдээгүй байхад хос дугуй, тэргэнцэр зэрэг эд анги, зангилаа хэсгүүдэд гадна үзлэг хийж тээвэрт явуулж байгаа нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байх баталгааг бууруулж ашиглалтын үед тавих хяналт шалгалтын ажлыг нэмэгдүүлж байгаа юм байна.

Түүнчлэн Замын-үүд өртөөнөөс явсан 2803-р галт тэрэгний 555136 дугаарын вагоны 4 дугуй гацаж чирэг авч Шаргын овоо зөрлөгт бүрэлдэхүүнээс салгагдсан гологдол гэхчлэн зөрчлүүд цөөнгүй гарах болсон аж. Тэгсэн ч тус компани шаардлага хангахгүй вагонуудынхаа даацын хэмжээг багасган мэдүүлж давуулж ачилт хийн улсад их хэмжээний татварын хохирол учруулсан чигээрээ өнөөдрийг хүрч байна. Эрхэм захирал Б.Дэлгэрсайханыг нь энэ асуудлаар хууль хяналтынхан он дамнан шалгаад эцэслэн шийдвэрлэж чадахгүй байгаа нь, тэр хуулийнхны тархийг барьчихжээ гэж харахад хүргэж байгаа юм л даа.

Б.Билэгт

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (11)

  • Зочин
    Ажил хийсэн хүн л шүүмжлүүлдэг юм
    2016 оны 08 сарын 02 | Хариулах
  • zochin
    mongoliin bayalgiig hujaa nartai niilj zoodog gar tegeed hodolmorch mundag hun bolchwuu! hujaa nariin mongoor songuulid orj bgaa hun garch chadku bol hujaa nartaa aluulna daa...
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • зочин
    Бизнэс хөөдөг хүн улс төр хөөгөөд доройтхын шинж бусуу!!!
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин
    Дэлгэрсайхан бол юм хийдэг хүн чам шиг худлаа мэдээлэл бичиж хоолоо олж иддэг новш биш. Үнэхээр үнэн зүйл бичих гэж байгаа бол эх сурвалжтай зүйл бичээч тэгс эн гэнэ гэж юу гэж байгаа юм бэ? Нохой шиншлэхгүй зүйл хаяж цаг битгий үрж бай. Чи биш ард түмэн мэддэг юм.
    2016 оны 06 сарын 12
  • Зочин
    Delgersaikhan shig hudulmurch hvniig demjij bna.
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин
    Delgersaikhan shig hudulmurch hvniig demjij bna.
    2016 оны 05 сарын 24 | Хариулах
    • Зочин
      Дэлгэрсайхан бол юм хийдэг хүн чам шиг худлаа мэдээлэл бичиж хоолоо олж иддэг новш биш. Үнэхээр үнэн зүйл бичих гэж байгаа бол эх сурвалжтай зүйл бичээч тэгс эн гэнэ гэж юу гэж байгаа юм бэ? Нохой шиншлэхгүй зүйл хаяж цаг битгий үрж бай. Чи биш ард түмэн мэддэг юм.
      2016 оны 05 сарын 24
  • Зочин
    Busnes hiij chaddag huniig ingej hudlaa muulah hereggui. Ulsad hamgiin ih tatvar tuldug ehnii 10 company.d bagtdag ih ailiig udirdaj yavaa hun.
    2016 оны 05 сарын 23 | Хариулах
  • zochin
    boli doo
    2016 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин
    Газрын наймаачин ганхягийг зайлуулж та нэр лэвшээрэй дэлгэрсайхаан. Газрын наймаачин ганхуяг монголоо япончуудад зарсан наймаачин ийм хүн яаж улс орон авч явхын бэ хүү нь охин жирэмслүүлээд хаядаг хүн муутай монгол хүнийг өөрийн үр садаа хаяж байгаа хүн улс орон монгол хүнээ хайралхуу. Хайрлахгүйл зарж хаях хүн шүү. Японд их хэмжээний хөрөнгөө нуусан луйварчин
    2016 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин
    Дэлгэрсайхан шиг тосон чөмөгтэй, нүнжиг шингэсэн сайн залуу ховор доо. Пантиин Ганхуягийн хар пиар эхэлж байгаа нь энэ бичсэн юмнаас харагдаж байна. Дорноговийнхон бидэнд төдийгүй Монгол улсад их л хэрэг болох хүн гэж үздэг. Бүү шантраарай. Амжилт.
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
  • Unen nuur tsarai
    Dornogovivaimgiin odoogiin zasag darga P.Ganhuyagiin songuuliin ajil ehlej ee. Ogloo bolgon orsoldogch naraa muulsan medeelel tsatsuulj bn. Yag unendee ooroo ajillaj bga ene heden jil yu hiiv. Oron nutagt gazriin naimaag gazar avhuulj, aimgiin orlogch hiij bsan J.Galbadrahiin karmand bagtan amidarch irlee. Galbadrah ni tosviin hamag mongiig karmalj ANU-d hurtel suraltsaj amjlaa. Tuunii surlagaas bolood onoodor aimagt ni shine toroh emneleg, 150 huuhdiin tsetserlegiin barilguud nam zogsood bn. Bas boloogui ee. Zasag darga Ganhuyag ni Tsetsegmaa geh huuhentei yavaldaj odoogiin baidlaar Dornogovi aimgiin zasag dargiin tamgiin gazriin Niigmiin bodlogiin heltsiin dargaar taviad Niigmiin honjliin bodlogiin heltes bolgood bn. Mon Zasag dargiin orlogch Galbadrah ni Mongontsetseg ooroosoo 10 garan duu huuhentei ger buleesee gaduur uchir urguulj odoo aimgiin horongo oruulalt hatoutsan ajiltan bolgood, durtai ued ni gadaad dotood yavuulj 3 huuhedtei ehneree yuman chinee toohgui doromjilj amidarc
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
Сонин хачин