“EUROASIA” Олон улсын кино наадам болж байна
2018/07/06

Казахстан улсын Астана хотод 2018 оны 7-р сарын 1-7-ний өдрүүдэд Евро азийн олон улсын кино наадам 14 дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Наадмын хүрээнд төсөл шалгаруулах уралдаант хэсэг 2 дахь жилдээ болж байгаа бөгөөд төслийг Евро азийн улсууд дундаас шалгаруулна.

Эхний шатанд 10 төсөл шалгарч үлдсэнээс, 1-2 төслийг шалгаруулж наадмаас санхүүжилт олгосон байна. Мөн уралдаант хэсгээс гадна уран бүтээлчид төслөө танилцуулах боломжтой байгаа нь хамтарсан бүтээл хийх боломжийг бүрдүүлж байна. Уг кино наадамд Монгол улсыг төлөөлөн “А-Артист” продакшины захирал, найруулагч, жүжигчин Т.Алтантуяа оролцож бизнесийн 2 төслөө танилцууллаа. Мөн “Дижитал агуулга” ХХК төслөө танилцуулсан байна.

Эх сурвалж: БСШУСЯ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин