Монголын сайхан бүсгүй тодроход 2 хоног үлдлээ
2018/06/28

Монгол улсад анх 1989 оноос "Сайхан бүсгүй" шалгаруулж эхэлсний 30 жилийн ойг угтан "Монголын эмэгтэйчүүдийн Хатан-Эрдэнэ” холбооноос “Монголын сайхан бүсгүй-2018” 15 дахь удаагийн гоо сайхны тэргүүн наадмыг “Эмэгтэйчүүд гар гараасаа" уриан дор зохион байгуулах гэж буй.

Монголын хамгийн тоо гоо сайхны наадам болоход 2 хоног үлджээ. Тодруулбал, зургадугаар сарын 30-ны 18.00 цагаас "Зайсан хилл" цогцолборт Монголын сайхан бүсгүйн финалын шатны шалгаруулалт болж, олон шалгуур давж, сүүлийн шатанд үлдсэн шилдэг оролцогчдоос 2018 оны Монголын сайхан бүсгүй тодорно.

Тасалбарын талаар 88109997, 99083999 дугаараас лавлах боломжтой. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин