Брэндийн хувцсыг ёстой утгаар нь өмсдөг хатагтай бол УИХ-ын гишүүн О.Содбилэгийн эхнэр Э.Туул. Тэрбээр зүгээр ч нэг брэндийн хувцасны өлгүүр биш гэдгээ баталж хүрээнийхээ бүсгүйчүүдийг хувцаслалтаараа байлдан дагуулдаг.
Жилийн жилд дэлхийн загварын чиг хандлагыг дагаж орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах дуртай Э.Туул хатагтайн энэ жилийн байлдан дагуулал “Chanel”-ын 2014 оны зун, намрын коллекцид багтсан оймсон түрийтэй гутал.
Энэхүү оймсон түрийтэй гутал Монгол төдийгүй Солонгос улсад ч давалгаа үүсгээд байна. Тэр бүр хүмүүст зохиод байдаггүй энэ загварын гутлыг Солонгосын алдарт жүжигчин Ку Хён-Жон сонгосон бол манайд моод дэлгэрүүлэгч хатагтай Э.Туул онцолж сонгожээ.
Монгол мөнгөөр хоёр сая хоёр зуун мянган төгрөгөөр үнэлэгдэх энэ гуталны загвар, хэлбэрт өөрчлөлт орсноос шалтгаалаад үнэ нь ч бас хэлбэлзэж байгаа гэсэн.
Харин энэ хоёр хатагтайн хэнд нь илүү зохиж байгааг уншигч та нэг хар даа!
М.Сонор
Сэтгэгдэл (61)