Монголын хамгийн ховор чамин хөөргийн эзэд
2014/07/18

Х.Бат-Эрдэнийн Lexus 570-ын үнэтэй шүрэн хөөрөг, Хаянаагийн хамгийн цагаан хаш болоод харанхуйд гэрэлтэгч Бурхан багшийн гэрэлт сувд, Б.Наранхүүгийн 350 саяын халтар манан хөөрөг, Г.Алтангийн 17, 18-р зууны үеийн шүрэн хөөрөг тэргүүтэн Монголын хамгийн ховор, чамин хөөргөөр тодроод байна.
Дээхэн үеийн Монголын баячууд хэт хутга, хөөрөг тэргүүтнээр гоёж, бэл нүнжгээ гайхуулдаг байсан түүх социализмын үед хэсэг баларсан билээ. Тэгвэл шинэ үеийн монголчууд тэрхүү уламжлалаа эргэн сэргээж, үнэ цэнэтэй хөөргийг үнэ цохин авч, хөрөнгө бэлтэй эрхмүүд зэрэг зиндаагаа илтгэх болсон. Үндсэн хуулийн Н.Жанцан гуай хөөрөг мэддэгээрээ зартай бөгөөд Монголын хамаг л үнэ цэнэтэй, ховор сонин хөөргүүд энэ эрхмийн гараар гарсан гэдэг. Цаашилбал, Р.Гончигдорж, Ж.Бямбадорж, Д.Лүндээжанцан, О.Чулуунбат нарын нэр алдартай эрхмүүд ховор сонин хөөргөөрөө алдартай хүмүүсийн нэг. Тэдэн дундаас цор ганц, хамгийн хамгийн хэмээх тодотголтой зарим хөөрөгний эзэдтэй танилцъя.
Хамгийн том шүрэн хөөрөг “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэд байдаг байна. Угийн морь мал, монгол ахуйд элэгтэй залуу бизнесмэн эр эл хөөргийг Lexus-570 машин дээр нэлээдгүй мөнгө нэмж өгч байж авсан гэдэг. Өмнө нь Дамбын Хишгээ хамгийн том шүрэн хөөрөгтэй гэгддэг байсан бол одоо “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ хамгийн том хөөргийн эзэн болжээ.
Тэгвэл харьцангуй хожуу сонирхож эхэлсэн ч гэлээ залуу хүн гэхэд чамгүй чамин цуглуулгатайгаараа “Номин талст”-ын Хаянаа хөөрөг сонирхогчдын дунд алдаршаад байгаа сурагтай. Монголын хамгийн том хаш хөөргийн эзэн Даян аварга Г.Өсөхбаяр гэгддэг байсан бол одоо Хаянаагийн цагаан хаш хөөрөг өнгө болон хэмжээгээрээ толгой цохиж, урд нь гарах хөөрөг байхгүй тухай учир мэдэх хүмүүс ам дамжин ярих болжээ. Уг хөөргийг “Ажнай” Д.Бат-Эрдэнэ үнэ хаяад ч авч чадаагүй гэнэ лээ. Дуучин эрийн цуглуулгын бас нэг сонирхол татах хөөрөг нь харанхуйд гэрэлтдэг хөөрөг аж. Ховор үнэтэйд тооцогдох эл чамин хөөрөгний гэрэлд харанхуйд ном уншиж болдог бөгөөд Гэрэлт мана хэмээн нэрийддэг байна. Түүнчлэн Бурхан багшийн гэрэлт сувд ч гэж судар номд тэмдэглэсэн байдаг аж.
Харин халтар манан хөөргийн тухайд хамгийн үнэтэй нь “Мон-Уран”-ы Б.Наранхүүд байдаг байна. Үнэ цохиж авсан эл хөөргийн үнэ 350 сая төгрөг бөгөөд хамгийн сонирхолтой нь хүүгийнхээ төрсөн өдрөөр бэлэглэсэн гэх яриа амнаас ам дамжих болж. Үнэ цохиж авсны учир нь шинэхэн гишүүн Б.Наранхүү багадаа тоглож өссөн хөөргөө эрж хайсны эцэст олж авсан нь энэ юм байх. Энэ мэт Монголын толгой баячууд, тэр дундаа хийморь юугаар амьдралаа тэтгэж яваа эрчүүд ховор чамин, үнэ цэнэтэй хөөргийг эзэмшдэг бол эдэн дунд цорын ганц эмэгтэй хөөрөг цуглуулагч байдаг нь Г.Алтан хатагтай.
Эрчүүдтэй эн зэрэгцдэг цөөн хүчирхэг хүүхнүүдийн нэг түүний хөөрөгний цуглуулгыг тэр бүр хүмүүс мэдэхгүй. Хар багаасаа тосонд хөлбөрч, торгонд ороогдож өссөн хэмээн ярих дуртай энэ хатагтай охин байхдаа л алт зүүж, нүднийх нь хор гарчихсан гэдэг. Үнэт чулуугаар хийсэн, уран чамин хийц¬тэй, юм мэддэг хүний харцыг булааж, шуналыг хөдөлгөсөн түүний хөөргийн цуглуулгад 17, 18-р  зууны үеэс уламжлагдаж ирсэн хоёр шүрэн хөөрөг бий. Асар нарийн хийцтэй, эртний хөөрөгний нэгийг нь цуглуулагчид “Хатагтай” хэмээн нэрийддэг байна. Харин нөгөө нь 18-р зууны үеийн түүх соёлын дурсгалд хамаарагдах бөгөөд цул шүрийг ухаж, давхар бумба хэлбэртэй хоёр хөөрөг болгоод навч, жимс тэргүүтнээр чимэглэсэн нандин хийцтэй хөөрөг аж. Цаашилбал зоосон тамгатай, эртний хээ угалзан чимэглэлтэй пийсүү хөөрөг, дундад зууны үеэс уламжлагдан ирсэн, бухын дүрстэй мана хөөрөг ч Г.Алтан хатагтайнх. Угийн холын ухаантай, айхтар хатагтай эцсийн эцэст мөнгө хөрөнгө, байшин сав бус чухам ийм үнэт эдлэл л үр хүүхдэд нь жинхэнэ өв хөрөнгө, үнэт зүйл болон үлдэхийг мэддэг бололтой юм.
Хөөргийг тэнэсэн үнэтэй, тэнэг эзэнтэй хэмээх үг байдаг үнэндээ байгалийн давтагдашгүй ховор бүтээл, монгол үндэстний хосгүй өв, уламжлал, үнэт зүйл гэдэг утгаараа эдгээр эрхмүүдэд үнэ хамаагүй бололтой. Барьсан эзнээ элдэв хэл ам, муу муухай бүхнээс хамгаалдаг, элдэв өвчин хууч анагаадаг талаараа ч, нөгөө талаар ирээдүйд үлдэхдээ үнэ цэнэ нь улам өсөх хөрөнгө капитал гэдэг утгаараа хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн хорхойг хүргэсээр ирсэн биз ээ.  

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (9)

  • bobo
    Mongolin sonin saikhan huurguudiin ezen Da.Ganboldig orhigduulsan bna .Tereer huurgiin toogooroo ch ter saikhan huurguudeeree ch ter Mongold tolgoi tsohino doo.
    2015 оны 02 сарын 16 | Хариулах
  • tm
    huurug bol mongol yos bish yum shu de chaina garaltai yum
    2014 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин
    Хадбалсангийн Батэрдэнэ Хотын газрын албаны даргын жолооч байсан хүн Даргаа хойно урд нь орж хошгируулж байгаад газрын наймаагаар баяжсан сүйхээтэй эр дээ
    2014 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин
    ХОЛЫН УХААНТАЙ ХАДАГТАЙ ГЭЧИХЖЭ, НЯМДОРЖ , ТААЛИЙГААЧ ЭНЭБИШИЙЙГ ХОШГОРУУЛЖ БАЙЖ УЛСЫН МӨНГӨ ИДСЭН ГЭЧИЙ
    2014 оны 07 сарын 18
  • Зочин
    Би бизнесмин төсвөөс мөнгө хулгайлдаггүй гэж бодож байгаа бол том эндүүрэл,улс төрийнхөнтэй тендер хуйвалдаж,хулгайлж авдаг гарууд гэдгийг ард түмэн бүгд мэднээ,
    2014 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин
    Улс орны эдийн засагаа уруудуулж,ард түмнээ ядууралд гүн оруулчихаад,төсвийн мөнгө,татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгайлж том,том бөөрөнхий чулуу үнэлж авсанаа ичиж амьдардаа,
    2014 оны 07 сарын 18 | Хариулах
  • Zochin
    Buu ataarh ali ert 200,000 yum meddeg hun awsan
    2014 оны 07 сарын 18
  • kashei
    hayanaagiin hash hoorog jinhene bish gedeg ni gadaadad notlogdson naadah neg heseg uheh shahsan odoo zarah geed yavj bgaa
    2014 оны 07 сарын 18 | Хариулах
    • Зочин
      ХОЛЫН УХААНТАЙ ХАДАГТАЙ ГЭЧИХЖЭ, НЯМДОРЖ , ТААЛИЙГААЧ ЭНЭБИШИЙЙГ ХОШГОРУУЛЖ БАЙЖ УЛСЫН МӨНГӨ ИДСЭН ГЭЧИЙ
      2014 оны 07 сарын 18
    • Zochin
      Buu ataarh ali ert 200,000 yum meddeg hun awsan
      2014 оны 07 сарын 18
  • zochin
    muu sain luivarchid ex ornoo gex setgel bval 1997 ony Korea s ulger avch naad ertnii unetei xuurug baitugai,gartaa zuusen altan bugjee,xuzuun dex altan gunj,chixen dex altan eemegee avch uguud ene yaduu ard tumendee tuslax chin setgel xend bga yum ovoo yum xiij exleed bgaa zaluusaa xardaj,chagnaj ard tumniig ailgaj bn ene ex orond unetei ertniinii xuurug zuusen zaluus xereggui Xarin ex ornoo gex chin setgeltei 3saya xuniig ene ix uriin daramtnaas salgax zorigtoi Erchuud xaa bn aa..
    2014 оны 07 сарын 18 | Хариулах
  • zochin
    muu sain luivarchid ex ornoo gex setgel bval 1997 ony Korea s ulger avch naad ertnii unetei xuurug baitugai,gartaa zuusen altan bugjee,xuzuun dex altan gunj,chixen dex altan eemegee avch uguud ene yaduu ard tumendee tuslax chin setgel xend bga yum ovoo yum xiij exleed bgaa zaluusaa xardaj,chagnaj ard tumniig ailgaj bn ene ex orond unetei ertniinii xuurug zuusen zaluus xereggui Xarin ex ornoo gex chin setgeltei 3saya xuniig ene ix uriin daramtnaas salgax zorigtoi Erchuud xaa bn aa..
    2014 оны 07 сарын 18 | Хариулах
Сонин хачин