“ZTE” –ийн төлөө гүйгч Ё.Отгонбаяр
2014/06/25

Монголын харилцааны холбооны салбарт Хятадууд өөрийн “ZTE” компаниараа дамжуулан эзэрхийллээ тогтоох нь гэсэн сэрэмж нийгэмд үүсээд тодорхой хугацаа өнгөрчээ. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас хэрэгжүүлж байгаа өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбогдох төслийн цаана “ZTE” компанийн бус хятадуудын эрх ашиг байна хэмээн үзэх эрхмүүд байна. Тэгвэл хятадын энэхүү компанитай манай нэр бүхий улстөрчид дэндүү зузаан түншилж ирсэн байдаг. Тэр хүн бол УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр юм. Тэрбээр сайдын суудалд заларч байх үедээ энэ компанитай түншилчихсэн байдаг.

МАН-ын сонгуулийн амлалтууд дотор  “Монгол хүний оюуны чадварыг хөгжүүлэх зорилт”-ын хүрээнд  “Ерөнхий боловсролын сургуулийн бүх багшийг зөөврийн компьютертэй болгоно” гэсэн заалт байсан. Мэдээж тэр амлалтыг салбар хариуцсан сайд нь ажил хэрэг болгох үүргийг нэг талаас хүлээсэн ч хэрэг дээрээ өөртөө ашигтайгаар хийчихсэн байдаг. Монгол-Хятадын Засгийн газрын хооронд яригдсан 300 сая долларын хөнгөлөлттэй зээл бүтэж үүнээс эрүүл мэнд, боловсролын салбарт 60 сая ам.доллар зарцуулахаар болсон байдаг.  Улмаар БСШУЯ 40 сая долларын өртөгтэй төслөө  “Шинэ зууны боловсрол” гэж нэрлэн гүйцэтгэгчийг нь сонгон шалгаруулахаар тендер зарлажээ. Харин тэрхүү тендерт нь  Хятадын “ZTE”, “Haier” болон Америкийн “Интел” “Майкрософт” компанийн консерциум оролцсон  байдаг. Тендерийг хариуцан гүйцэтгэх Үнэлгээний хороог БСШУ-ны төрийн нарийн Д.Далайжаргалын тушаалаар байгуулж, Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд багтжээ.  Үнэлгээний хороо оролцогчдын баримт бичгийг хянаж үзэж байх зуур Д.Далайжаргал дахин тушаал гаргаж Мэдээлэл харилцаа холбооны газрын дарга Д.Бат-Эрдэнийг нэмж оруулсантай зэрэгцэн тендерт оролцогчдод тавьсан техник технологийн шалгуур үзүүлэлт өөрчлөгдөж оролцогчид нь Монгол Улс даяар сүлжээтэй байх ёстой гэсэн шаардлага тавьжээ.  Уг нь тэрхүү тендер нь зөөврийн компьютер нийлүүлэх тухай л болохоос дагалдах сүлжээний талаар анхнаасаа яригдаагүй байдаг. Мөн  “технологийн давуу” талтай гэх “ZTE” компани нь ямар ч компьютер үйлдвэрлэдэггүй болохыг Үнэлгээний хорооныхон мэдээгүй байсан гэхэд үнэндээ эргэлзмээр. Шалгаруулалтын үзүүлэлтүүдийн хувьд  “Haier” компани нийцэж байсан ч, БСШУЯамны төрийн нарийн бичиг Д.Далайжаргал өнгөрөгч оны  гуравдугаар сарын сүүлээр “Шинэ зууны  боловсрол” төслийн сонгон шалгаруулалтаас “Haier” компанийг хассан тухай албан тоотоор мэдэгдсэн байдаг. Анхаарал татах нэг мэдээлэл байдаг нь түүнийг ийнхүү мэдэгдэхээс хэд хоногийн өмнө  тендер аль хэдийнэ дээгүүрээ шийдэгдчихсэн байсан тухай Сангийн яамнаас мэдээлэл гадагшилсан байдаг. Ямар ч шалтгаангүйгээр хасагдсан “Haier” нь эхлээд БСШУЯ-нд гомдол гаргаж тендерийг дүгнэсэн сонгон шалгаруулалтын дүгнэх хуудсыг өгөхийг хүсчээ. “Haier” нь компьютер үйлдвэрлэдгээс гадна “ZTE”-гээс 6 сая доллараар хямд үнийн санал өгсөн атал харин өндөр үнэ хэлсэн нь ялчихсан байдаг.  БСШУЯ таг дуугүй суугаад байхаар нь Сангийн яаманд ханджээ. Бас л албан ёсоор хариу аваагүй боловч 40 сая долларын өртөг нь 6 саяар нэмэгдсэнийг олж мэджээ.  Улмаар “Haier” тендерийн баримт бичигт хөндлөнгийн дүгнэлт гаргаж өгөхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандахад хоёр шинжээчийг томилж өгчээ. Шинжээчид  хоёр өдрийн дотор нарийн техникийн үзүүлэлттэй 3 боть материалыг  судалж үзээд “ZTE” компанид технологийн давуу тал байсан гэсэн үндэслэлийг баталж, Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчинтэй гэж дүнг тавьжээ. Гэсэн ч  “Haier”  хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан. Тиймээс нөгөөх Д.Далайжаргал  “Haier”-ийнхантай ойлголцох гэж  “ZTE”-гийн бие төлөөлөгчийг дагуулан ирж нэг өдрийн дотор хоёр  уулзалт хийсэн байдаг. Тэгэхдээ  “Тендерт танай компанийг оролцуулъя, “ZTE” танайхаас зөөврийн компьютер авна” хэмээн ятгаж байжээ. Харин  “Haier” заргаасаа буцаахгүй гэдгээ мэдэгдсэн байдаг. Тиймээс хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур Ё.Отгонбаяр сайд өөрөө “Haier”-ийн Монгол дахь төлөөлөгчтэй бус толгой компанитай нь шууд харьцаж эхэлсэн байдаг. Өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын 11-13-ны хооронд Монголын соёлын өдрүүдийн нээлтээр Бээжинд очсон гэх боловч “Haier” компанийн төв байранд урьдчилан тохиролгүйгээр очжээ. Тэгэхдээ нөгөөх өрсөлдөгч болох “ZTE” компанийхантай нь  хамт явсан байдаг. Сайд тэдэнд хандан заргаасаа буцвал тендерийн комьютерийг “ZTE”-гийнхэн “Haier”-ээс худалдаж авъя гэсэн ч дахиад л үгүй гэсэн хариулт авсан байдаг. Улмаар Ё.Отгонбаярын “ZTE”-тэй холбогдсон луйврын тухай чимээ дуулдаж эхэлсэн юм.

М.Мөнхжин

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (13)

  • beek
    ene muu luivarchind ichih bulchirhai gej algaa,tegeed bas mongoliin tvvh yrih sanaatai
    2015 оны 02 сарын 15 | Хариулах
  • dald oroosoi
    2015 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин
    Монголын ирээдүй болсон хүүхдийн мөнгийг хэдэн тэрбумаар нь эхнэртэйгээ нийлж идсэн нүүр нь улайдаггүй. Нүд цавчдаггүй МАН-ын нэг л бузар даа.
    2015 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин
    Эрүүгийн элементүүд засаг бариад сууж байдаг улс олон байдаг болуу?
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин
    Tiiim Ih idej uuusan hurungutei hun baina daa shudee soliulaad ,,Hollevud.smail ,,in gishuun boloochee.Elbegee Lundee APU-giinhnaas dutaad yahav gishuun mini
    2014 оны 11 сарын 15 | Хариулах
  • enevvju
    ene neg ervvgiin element . baih narsandaaa zalarsan baidaaa . hulgaich erketchin shunaliin tulamaaa . ulilgvi tonin
    2014 оны 10 сарын 19 | Хариулах
  • zochin
    uls toriin vxdel
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • zochin
    uls toriin vxdel
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • zochin
    Ene shorond oroogvi vmuu Uls toriin vxdel
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • zochin
    Ene shorond oroogvi vmuu Uls toriin vxdel
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • Muu youriin amitan
    Ene Otgonbayar bol youstoi luivarchin shuu dee. Ehner ni ner holbogdson bolohoos yag ooriinh ni hiisen gemt hereg baisan yum shuu dee.
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • zochin
    хэ хэ, их жиргээд байдаг хүүхэнд дуртай нөхөр, улсын мөнгө идэгч, уйлан дуулагч, Женкогийн мөнгийг их идсэн, АН, Энхбаяр нарын хооронд хов зөөж их зоос идсэн, шалихгүй муу, хөгийн амьтан, их жиргэж байгаад шоронд орно доо
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин
    Shorond baih estoi nohordoo. 2008 onoo 7 sariin 1 nii ter aimshigt yil yavdliig odoon turhiragch shyy dee
    2014 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зочин
    uuu oogii mini yu bolj bna chi zaitai er shvv dee ehneree salgaad avchihsan uu neleed evgui yumand oroogdson shvvv kkkk
    2014 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин
    МАН- ы мундаг лидер сайн боловсон хүчин гэж боддог байлаа. Өөрийнхөө нэр төрийг цэвэрлэх зүйл хийхгүй бол АН-ыхан шавар шавхайтай хутгах гээд ингээд байна уу эсвэл үнэхээр тийм хэвлэлээр бичигдээд байдаг шиг ээ юм уу. Өөрийн чинь нэр төрөөс гадна намын нэр хүнд давхар яваад байгааг анхаараачээ .
    2014 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин
    omhii novsh hujaad hamag umaa ogoh ni l de mongol tolgoinoosoo ehelj tseverlegee hiihgui bol bolhgui bolj zagas tolgoinoosoo ehelj otdog gej hyatadiin zuir ugiig heregjuulj ogch bga umuu
    2014 оны 06 сарын 26 | Хариулах
Сонин хачин