Үе үед хүүхдүүдийн тоглоом өөрчлөгдөж хөгжиж ирсэн. Магадгүй одоо хүүхдүүд компьютер, гар утасны тоглоомоор л тоглодог байх. Гэхдээ бас хэдэн зуун жилийн турш хүн төрөлхтнийг хөгжөөж ирсэн тоглоомууд байна аа.
Ихэнхийг нь бид сайн мэдэх, өөрсдөө тоглож байсан ч байж магадгүй.
Магадгүй бидний хүүхдүүдэд, ч тэдний хүүхдүүд ч тоглож байж болох энэ тоглоомуудыг эргэн санацгаая.
Нүдээ боох
Бүр Хан гүрний үед буюу манай эриний өмнөх 500 зууны үеэс тоглож эхэлсэн энэ тоглоом одоо ч хүүхдүүдийн дунд тоглогдсоор л байгаа. Олуулаа тоглоход тохиромжтой уг тоглоомыг тоглохын тулд нэгнийхэ нүдийг боон баригдахгүйг хичээх ба нүдээ боосон нэг нь бусдыгаа хайж олох үүрэгтэй юм.
Алга таших
Бараг улс үндэстэн бүр өөрийн гэсэн алга таших тоглоомын түүхтэй. Манай хүүхдүүд ч гэсэн “Үүний дараа ямар нэгэн хөшөө болж хувирна уу” хэмээн тоглодог энэ тоглоом 400 гаруй жилийн түүхтэй юм.
Конкерс
Англи хүүхдүүдийн дуртай тоглоомын нэг. Англи багачууд туулайн бөөр (chestnut)-ний хальсыг утаснаас дүүжлэн хооронд нь мөргөлдүүлж тоглодог байна. Хэн хамгийн түрүүнд жимснийхээ хальсыг буталж чадсан нь хожих юм.
Хөөцөлдөж тоглох
Маш олон янзаар тоглож болдог уг тоглоом хэдэн зуун жилийн өмнө үүсчээ. Манай хүүхдүүд ч амралт зугаалгаар явах үедээ их тоглодог уг тоглоомны хамгийн түгээмэл хэлбэр нь “Тог дамжуулах” юм.
Дээс
Дээс нь мөн л олон жилийн түүхтэй бөгөөд хүүхдийн хөгжөөнт тоглоомноос эхлээд спортын төрөл хүртлээ хөгжөөд байгаа юм.
Нуугдаж тоглох
Хүүхдүүдийн хамгийн их дуртай тоглоомнуудын нэг боловч хэзээ яаж үүссэн нь тодорхойгүй юм. Улс үндэснүүд өөр өөрсдийн түүх соёлдоо тааруулан олон янзаар тоглодог уламжлалтай юм байна.
“Черта”
Эртний Ромын үеэс хүмүүс зугаагаа гаргахын тулд тоглож ирсэн тоглоомнуудын нэг. Ганцаараа болон олуулаа тоглох боломжтой уг тоглоом зарим орнуудад арай өөр дүрмээр тоглох боловч гол санаа нь адилхан. Газар зурсан дүрвөлжин нүдэнд ямар нэг тэмдэг болохоор зүйл шидэн гараанаас эхлэл хүртэл дэгдэж явах дүрэмтэй.
“Жакс”
Харахад өнгөлөг нилээн орчин үеийнх юм шиг боловч уг тоглоом маань эртний Грекийн үеэс үүдэлтэй. Тэр үед уг тоглоомны бөмбөгөнд холбогдсон энэхүү төмөр хадаасыг хонины ясаар хийдэг байжээ
“Марбел”
Монголын уламжлалт наадгай болох шагай харвахтай адил энэ тоглоом 1800 –аад оноос үйлдвэрлэгдэж хөгжиж эхэлсэн ч эртний Египтүүд чулуу, шил, шавар зэргийг ашиглан тоглодог байсан байна.
Хөгжимт сандал
Уг тоглоом ямар нэг хөгжмийн зэмсэг (хэрвээ хэн нэг нь дуу дуулж ая тоглож чадахгүй бол) шаардах боловч хэдэн зуун дамжин жилийн туршид тоглогдож иржээ.
Боодол дамжуулах
Бага насны хүүхэд тоглоход тохиромжтой уг тоглоомыг тоглохын тулд багахан хэмжээний чихэр, шоколад гэх мэт бэлгийг олон давхар цаасаар боож дамжуулж тоглодог байна. Хүүхдүүд нэгэндээ дамжуулах болгондоо ороосон цааснаас нэг нэгээр нь авах ба хамгийн сүүлд боолтыг тайлсан нь доторхи бэлгийг нь өөртөө үлдээдэг юм байна.
Хайч, чулуу, даавуу
МЭӨ-200 оны үед Хятадаас үүдэлтэй гэх уг тоглоом анх хайч, чулуу, даавуу бус мэлхий, авгалдай, могой гурваар тоглодог байжээ. Энэ тоглоом ХХ зууны үеэс Европт дэлгэрсэн. Монголчуудын ч бас тоглодог тоглоомнуудын нэг болсон юм.
Сэтгэгдэл байхгүй байна