Ардчилсан нам ээлжит бус хуралдаан хийнэ
2012/02/27
УИХ-ын намрын чуулганы хаалтыг цагаан сарын өмнөхөн хийсэн.  Энэ үеэр УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх сарын 5-9-нд хуралдуулахаар шийдвэрлэсэнээ ч зарлаад амжсан. Ээлжит бус чуулган хуралдах энэ өдрүүдэд УИХ-ын 2012 оны сонгууль болон орон нутгийн хурлын сонгуулийг хамтад нь явуулах эсэхийг тодорхой болгох учиртай. Төрийн албан хаагчдын цалин хөлс, өндөр настаны тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэх гээд л улсын төсөв тодотгол хийх шаардлага ч мөн бий. Ямартаа ч баярын бас амралтын өдрүүд багагүй хугацаатай байсан учир ажил алба ч хөөрхөн цалгардсан.Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ долоо хоногоос ээлжит бус чуулганы бэлтгэл ажилдаа орохоор шийджээ. Тус намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийх аж. Тус хуралдаанаар иргэдэд цахим үнэм¬лэх олгох болон хурууны хээ таних төхөөрөмжийн талаарх ажлуудын явцыг ярилцах юм. УИХ дахь Ардчилсан на¬мын болон Ардын намын бүл¬гийн гишүүд ирэх сонгуулийг бу¬ди¬лаан¬гүй явуулахад ца¬хим үнэмлэх чухал үүрэг гүй¬цэтгэнэ гэж үзэж байгаа. Тий¬мээс ч үнэмлэх олгох ажлын явцад ихээхэн ач холбогдол өгч байгаа бололтой. Мөн сонгуулийн саналыг автомат машинаар тоолохоор болсон нь сонгуулийн дүнг будилуулдаг, маргаантай асуудлуудыг шийдэхийн тулд хэрэгжүүлж буй ажил хэмээн сонгуулийн хуульд тусгасан.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин