Гишүүн Д.Гантулга огцрох хүсэлтээ өглөө
2018/06/11

Зүс таних эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт холбогдож, дуулианы эзэн болсон УИХ-ын гишүүн Д.Гантулга өнөөдөр /2018.06.11/ Төрийн ордонд мэдээлэл хийж, УИХ-ын гишүүнээс огцрох өргөдлөө хүргүүлж буйгаа дуулгалаа. 

Садар самууны хэрэгт холбогдсон түүнийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх эсэх асуудлыг чуулганы танхимд хэлэлцэж, “ангийн нөхөд” нь авч үлдсэн. Харин өнөөдөр Д.Гантулга гишүүн өөрөө УИХ-ын гишүүний албан тушаалаас түдгэлзэх бус чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна.

Тэрбээр мэдээлэл хийх үеэр залуу насны гэнэн итгэмтгий зангаасаа болж ийм асуудалд орооцолдсондоо харамсаж буйгаа илэрхийлээд, аав, ээж, гэр бүл, хань ижил, найз нөхөд, хамт олон, итгэж төлөөллөө болгосон хэнтийчүүд, сонгогчдоосоо хүлцэл өчиж буйгаа хэлсэн юм. Мөн тэрбээр “Надтай нэр холбогдоод хохирсон гэх Наранзаяа, Саранзаяа, Цэрмаа нарын бүсгүйчүүд улс төрийн золиос болж, эмэгтэй хүнийхээ хувьд нэр төрөөрөө хохирсон явдалд өмнөөс нь харамсаж байгаагаа хэлмээр байна” гэлээ. 

УИХ-ын гишүүн Д.Гантулга мэдээлэл хийж дуусмагц сэтгүүлчдийн асуултад хариулсангүй явж одлоо. 


Б.СЭЦЭН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Мунда
    Эр хурга. Үнхээр золиос болж бгаа бол шүүх цагдаа нь учрын олоод хужрын тунгаагаад өгнө.
    2018 оны 06 сарын 13 | Хариулах
Сонин хачин