УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Шатар сонирхогчдын дэлхийн аварга”-ыг нээжээ
2018/05/10

Итали Улсын Кальяари хотноо “Шатар сонирхогчдын Дэлхийн аварга” шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 21-30-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. 63 орны 260 гаруй шатар сонирхогчид оролцсон тус тэмцээнд Монгол Улсаас нийт 9 тамирчин оролцсоноос УИХ-ын гишүүн Б.Саранчимэг өөрийн чансаагаа чамгүй ахиулсан амжилттайгаар иржээ. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 'Шатар сонирхогчдын дэлхийн аварга' шалгаруулах тэмцээнийг нээн, Кальяари хотын даргатай эхний шатрын нүүдлийг хийсэн байна. Тэрбээр УИХ-ын гишүүдийн болон УИХ-ын Тамгын газраас зохион байгуулдаг шатрын тэмцээнүүдэд тогтмол оролцож, “Шилдэг цэцэн түшээ”, “Оюунлаг түшээ”-ээр шалгарч байсан юм. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн хувьд оюуны спортыг дэмжиж, шатрын спортыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж “Ногоон бэрс” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж буй. Хөтөлбөрийн хүрээнд 18-аас доош болон 18-аас дээш насныхны дунд жил бүрийн намар, хавар “Ногоон бэрс” шатрын тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Мөн хөтөлбөрийн хүрээнд 1700 өрхийг шатаржуулж, оюуны спортод үнэтэй хувь нэмэр оруулж буй. Мөн хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, залуучуудын оюуны спортыг дэмжих зорилгоор Баянзүрх дүүрэгт "Ногоон бэрс” шатрын клубээ нээгээд байгаа аж.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин