Сум, дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал болон багш, цэцэрлэгийн эрхлэгч нарын томилгоог аймаг, нийслэлийн Засаг дарга томилдог байдлыг зогсооё, цаашид сум, дүүргийн Засаг захиргааны нэгж нь томилдог болъё гэсэн саналыг зарим гишүүд гаргаад байна. Холбогдох хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлого, Боловсрол, шинжлэх ухааны Байнгын хорооны хурлаар хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ЕБС-ийн багш, цэцэрлэгийн эрхлэгч нарын томилгоог сум, дүүрэгт нь өгөх нь зөв гэж байгааг тайлбарласан бол УИХ-ын гишүүн А.Ундраа "Боловсролын хуулинд алаг цоог байдлаар хандаж буйд сэтгэл дундуур байна" гэв.
Сэтгэгдэл байхгүй байна