О.Баасанхүү ”Эрдэнэт” үйлдвэрийн талаар байр сууриа илэрхийллээ
2018/02/22

УИХ-ын гишүүн О.Баасанхүү албан өрөөндөө "Эрдэнэт" үйлдвэрийн 51 болон 49 хувийн талаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ. Түүний хэлсэн онцлох арван ишлэлийг хүргэж байна. 

1. "Алтжин"-гийн Алтан, "Жаст"-ын Батхүү нар "Стандарт" банкнаас 100 гаруй сая доллар зээлсэн байдаг. Ингэж зээлэхдээ "Эрдэнэт" үйлдвэр, "Төмөр зам" -аар баталгаа гаргуулсан

2. "Монгол алт" корпарацийн захирал Мянганбаяр "Олон овоотын" лиценз рүү 70 гаруй сая доллар оруулснаас болж "Эрдэнэт" шатсан гэж хэлдэг

3.  2013 онд Миний бие Лондонд явж байхдаа тэнд байгаа Монголын элчин сайдын яам болон холбогдох хүмүүстэй уулзахад Арбитрын маргаан ид өрнөөд явж байна, 51 сая долларын өрөнд бид унаж байна гэсэн асуудал яригдсан. 

4. Сар тутам нь 900 сая орчим доллар гэж тооцвол эцсийн байдлаар 102 сая долларын өрөнд орсон.

5. Манай тал 2 нэхэмжлэл дээр ялалт байгуулж, хоёрт нь ялагдсан. Үнэн бодит байдлыг ард түмэнд хүргэхийн тулд МУ-ын Ерөнхий сайдад асуулга тавьсан. Дараа нь ардчилсан намынхан өндөр шаардлага мөн тавьсан. 

6. Тэдгээр нэхэмжлэлийн алинд нь ялагдаж, алинд нь ялсныг ард түмэнд тодорхой хэлэх ёстой. "Эрдэнэт" үйлдвэрийн талаар Ерөнхий сайд ард түмэнд тодохой мэдээлэл хийх хэрэгтэй.

7. Ардчилсан намынхны хийж байгаа мэдээллээр бол 51 хувь нь бүхэлдээ алдагдсан гэсэн шүү дээ

8. Олон улсын шүүх зэрэг байгууллагуудаар явж алдсан хувиа олж ирэх хэрэгтэй. 

9.  51 хувиас болж Оросууд 49 хувиа зарсан гэж би ойлгож байгаа

10. Сард сая долларын алдагдалд хүрээд байгаа байдлыг яагаад зохицуулахгүй байгаа юм бэ?

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин