Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар өнөөдөр 100 хоногийн тайлан мэдээллээ хийлээ.
У.Хүрэлсүх: Нефт боловсруулах үйлдвэр болон цэвэрлэх байгууламж барина
Төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн үзүүлэлттэй байна
"Дэлхийн банкны судалгаагаар ирэх онд Монгол улсын эдийн засаг 6-8 хувиар өснө гэсэн таамаглал дэвшүүлсэн. Ингэснээр хямралт нөхцөл байдлаас гарах бүрэн боломж юм. Өнгөрсөн 2017 онд бид амжилттай ажиллалаа. Төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн үзүүлэлттэй байна. Гадаад экспорт анх удаа 6.2 тэрбум ам.долларт хүрлээ. Гадаадаас 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Мөн гадаад вальютын нөөц тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Тодруулбал 2016 онд 1.2 байсан бол 3.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Ингэснээр долларын ханш тогтвортой буурч байгаа юм. Мөн төсвийн алдагдал 2016 онд ДНБ-ийн 20 хувьтай тэнцэж байсан бол 2017 онд 9 хувь болсон. 2018 онд төсвийн алдаглыг 8 хувьд хүргэнэ.
27.8 мянган тонн мах экспортлож нийт 137 тэрбум төгрөгний орлого олсон байна
Малын тоо толгой өссөн 66.2 сая толгой малтай болсон. Малын гоц халдварт өвчний улмаас экспортлох боломж бага байсан ч гэсэн 2017 онд Улсын хэмжээнд 27.8 мянган тонн мах экспортлож нийт 137 тэрбум төгрөгний орлого олсон байна. Бид цаашдаа хөдөө аж ахуй газар тариалангаа сэргээх, мал махаа экспортлох боломж бололцоо байна гэдгийг харуулж байна.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу!
Сэтгэгдэл байхгүй байна