УИХ-ын гишүүн Б.Саранчимэг шатарт "нугасгүй" нэгэн. Дунд сургуульд байхаасаа шатар тоглож, аварга болж ирсэн тэрбээр одоо ч тэр хоббигоо мартаагүй гэнэ. УИХ-ын гишүүн сэнтийд очсоныхоо дараахан "Ногоон бэрс-2017" шатрын тэмцээн зохион байгуулж байсан бол УИХ-ын гишүүдийн дунд болсон “Цэцэн түшээ” шатрын тэмцээний аварга болж байсан юм.
Харин энэ сарын 6-7-ны хооронд зохиогдсон шатрын тэмцээнд тэрбээр мөн л амжилт үзүүлсэн байна. Тодруулбал, УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан. Энэхүү тэмцээнд 21 аймаг, 9 дүүрэг, төр захиргааны байгууллагын эрэгтэй 90, эмэгтэй 31 шатарчин оролцсоноос эмэгтэйчүүдийн төрөлд амжилттай оролцсон УИХ-ын гишүүн Б.Саранчимэг "Оюунлаг түшээ"-гээр шалгарчээ.
Ийнхүү УИХ-аас зохиосон тэмцээнд тэрбээр хоёр ч удаа амжилт гаргаж, аваргаа бататгаж чадлаа.
Сэтгэгдэл (2)