Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлал өндөрлөлөө. Энэхүү айлчлалын хүрээнд өчигдөр “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд зээл авах тухай" Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурлаа. Хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар БНСУ-ын Засгийн газрыг төлөөлж Стратеги, сангийн яамны дэд сайд Ким Юн Жин нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Хэлэлцээрийн хүрээнд манай улс БНСУ-ын Засгийн газраас 700 сая ам.доллартай тэнцэх солонгос воны хөнгөлөлттэй зээлийг 0.2 хувийн хүүтэй авч байгаа аж. Зээлийн эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жилийн нөхцөлтэйгөөр 2017-2019 онд авахаар болж байгаа бөгөөд 200 сая ам.долларын эх үүсвэр нь хоёр улсын Засгийн газар хооронд 2011 онд тохиролцсон ашиглагдаагүй зээлийн үлдэгдлийн хугацааг сунгаж байгаа гэнэ. Харин 500 сая ам.доллар нь шинээр авахаар тохирч буй зээлийн эх үүсвэр болох аж. Энэхүү 500 сая ам.долларыг...
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу!
Сэтгэгдэл байхгүй байна