”Магнай трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлана
2018/01/16

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас хууль зөрчсөн шатахуун импортлогч нэр бүхий аж ахуйн нэгжүүд шатахууны үнэ нэмсэнд хариуцлага тооцох талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр “Магнай трейд”, “Сод Монгол”, “Тэс Петролиум” гэсэн компаниуд хомсдол үүсгэж, үнээ өөрчилсөн хэмээн мэдэгдлээ. Тиймээс ШӨХТГ-аас удаа дараа хууль зөрчиж байгаа компаниудын эрхийг түдгэлзүүлэх санал гаргаж байгаагаа дуулгасан бөгөөд “Магнай трейд” компанийн эрхийг цуцлах саналыг өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлэх аж. Шатахуун импортлох тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлж байгаа үндэслэлээ тэд "Удаа дараа үнээ нэмж, хоёр удаа зөрчил гаргасан" хэмээн тайлбарласан юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    hohino chadaj baigaa yumnd arga bhgui ee
    2018 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин
    ЦУЦАЛЛАА ЮУ
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
Сонин хачин