Тойм: Өнгөрөгч долоо хоногийн топ 7 дуулиан
2018/01/13

Өнгөрч буй долоо хоногт нийгэм, улс төрийн хүрээнд өрнөсөн зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна.

“Эрдэнэт үйлдвэр” компаний хувьцаанаас иргэдэд тараахаар болов

Засгийн газрын өнгөрөгч долоо хоногийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-ийг нээлттэй хувьцаат компани болгох замаар 10 хувийн хувьцааг нь ард түмэнд эзэмшүүлэх шийдвэр гаргалаа. Ийнгэхийн тулд шат дараатай 7-8 арга хэмжээ авч, УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирэх юм байна. Тэр үед нэгж хувьцааны үнэ тодорхой болно гэсэн тайлбарыг Засгийн газраас хийсэн юм.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцааг ард түмэнд эзэмшүүлэх шийдвэр олон нийтэд ихээхэн таалагдав. Гэвч бодит байдал дээр иргэд хувьцаанаасаа ногдол ашиг авч чадах эсэх нь тодорхойгүй байна. Ямартаа ч хувьцааны хэдэн хувийг, ямар хугацаатай, ямар нөхцөлөөр иргэдэд эзэмшүүлэх, иргэд хувьцаагаа худалдах, худалдан авах зэргийг судалж байгаа аж. 

З.Баянсэлэнгэтэй холбоотой 900 сая төгрөгийн хэрэг прокурорт шилжлээ

Өнгөрөгч долоо хоногийн хамгийн хамгийн дуулианыг З.Баянсэлэнгэ эхлүүллээ. Тодруулбал түүнтэй холбогдох 900 сая төгрөгийн гэгдэх хэрэг даваа гарагт прокурорт шилжсэн юм. Тэрээр барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын хэрэгжүүлсэн Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд ашиглалтад ороогүй 223 айлын орон сууцыг улсад худалдан авчээ. Ингэхдээ 223 орон сууцыг худалдан авахдаа 900 сая төгрөгийн хохирлыг улсад учруулаагүй гэж мэдэгдсэн ч хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг прокурорын байгууллага эцэслэн шийдэхээр болоод байгаа нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу!

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин