Энэ сарын 14-ны 13.00 цагт ерөнхийлөгч Х.Баттулга МҮЭСТО-нд Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзахаар болжээ. Уулзалтаар Монгол Улсын нийгэм, эдийн засаг, агаарын бохирдлын талаар иргэдэд мэдээлэл өгөх аж. Мөн дээрх асуудлуудыг шийдвэрлэх боломж, гарц гаргалгааны талаар иргэдийн санал, хүсэлтийг сонсохоор төлөвлөжээ. Энэхүү уулзалт нь нийгмийн өмнө тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргагчдад хүргэх зорилготой юм.
Сэтгэгдэл байхгүй байна