Б.Пүрэвдорж: Ц.Нямдорж гишүүн жижиг тоосго барьчихаад, М.Энхболд дарга таныг огцруулахаар явж байгаа
2017/12/28

Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулах үеэр маргаан гарлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж " Төв банкны тухай хуулийн төсөл, Банкны тухай хуулийн төсөл нь зөрчилтэй байна гэж хэлээд байхад УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хүч түрэн хэлэлцэж, хууль зөрчсөн. Иймд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очирт хариуцлага тооцож өгнө үү. Хэрэв өнөөдрийн хуралдаанаар дээрх хуулиудыг хэлэлцвэл УИХ-ын дарга М.Энхболд таныг Цэцэд өгнө. Ц.Нямдорж гишүүн жижиг тоосго барьчихаад, М.Энхболд дарга таныг огцруулахаар явж байгаа. Түүнд олз болох болно” гэлээ.

Үүний дараа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Банкны тухай хуулийг Төв банкны хуулийг баталсны дараагаар хэлэлцэх хэрэгтэй.  Төв банк монгол төгрөгийн тогтвортой байдлыг хариуцдаг. Гэтэл төгрөгийн ханш суларсан байгаа. Гэтэл Төв банкны тухай хууль дээр Монголбанк ханшийн өөрчлөлтийг хариуцахгүй байхаар орж ирж байна. Зөвхөн үнийн асуудлыг хариуцана гэсэн нь буруу" гэв. 

УИХ-ын гишүүн Б.Оюун-Эрдэнэ "Утааны байдал хүндэрлээ. 2019 онд утаагүй байх боломжтой гэж шинжээчид бичдэг. Энэ  асуудлаар хаалттай хуралдаан хийж, Засгийн газар, ҮБАЗ хамтраад хэлэлцмээр байна. Баахан ажлын хэсэг гардаг юм билээ. Утааны асуудлаа шийдэх хэрэгтэй" гэсэн юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Утааны асуудлыг хэлэлцэх шаардлагатай. Манай дарга нар утаатай газарт очиж шоудаж байхаар шийдэмгий ажлыг даруйхан эхлүүлэх шаардлагатай байна" гэлээ. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Утааны асуудал зөвхөн Улаанбаатарын асуудал биш боллоо. Бүх аймгууд утаатай байна. Жирэмсэн ээжүүдэд утаа маш сөрөг нөлөө үзүүлж байна. Хүн амын эрүүл мэнд удмын сангаас өөр чухал асуудал байхгүй учраас энэ асуудлыг он гаргаад бүх түвшиндээ сууж байгаад ярилцъя" гэв. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    хатгаас хийсэн хөгийн эр вэ кк
    2018 оны 01 сарын 04 | Хариулах
  • зочин
    Юм хийдэггүй алыан тушаал болохоор амиа тавих гэдэг Ми.Энхболдыг аль эрт зайлуулах байсан. Цаг хожиж 2020 он болгохоо бодож байгаа. МАН хэнч байсан гарах жил 2016 оны сонгууль шүү.
    2018 оны 01 сарын 02 | Хариулах
Сонин хачин