Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд нэр бүхий элчин сайдуудын асуудлаар хандсан байна. Тодруулбал, МУ-аас Япон улсад суух онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэрийг, Канад улсад суух элчин сайдаар Н.Чимгүүндарь, АНУ-д суух элчин сайдаар Ё.Отгонбаярыг томилох асуудлыг УИХ-ын хуралдаанаар хэлэлцсэн. Гэвч элчин сайдаар ажиллах болсон эдгээр нэр дэвшигчид нь тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн, өндөр хариуцлагатай энэ албыг зохих түвшинд хашиж чадахгүй зэргийг харгалзан тэднийг тохоон томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй байна гэжээ. Ингээд түүний Ерөннхий сайдад хүргүүлсэн албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна