Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 13.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болохоор товлогджээ. Өнөөдрийн хуралдаанаар Газрын эдийн засгийн үнэлгээ хийх аргачлал батлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээс гадна зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Сэтгэгдэл байхгүй байна