Б.Хурцыг БНСУ-д суух элчин сайдаар томиллоо
2017/12/15

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжин, баталжээ. 

Батын Хурц нь 1969 онд төрсөн. 2000-2002 онд Тагнуулын ерөнхий газрын ажилтан, 2002-2004 онд Монгол Улсаас БНУУ-д суугаа ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга, 2004-2005 онд Монгол Улсаас Турк улсад суугаа ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга, 2005-2006 онд Тагнуулын ерөнхий газрын газрын дарга, 2006-2009 онд “МИАТ” ХК-ийн Сөүл хот дахь Ерөнхий төлөөлөгч, 2009 оноос Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан.

Дараа нь Авлигатай тэмцэх газрын дэд дарга, мөн Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад БНСУ-д суух Элчин сайдаар томилогдлоо

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • Uran
    Ene tegeed chadvartai baitlaa hamag medeellee nuuj bgaad elchiingeer tomilogdoh bolohooroo nuusan medeelleeree surduulj bgaad songogdchihdog iim hun mongold heregtei yu tee medehgui l yum bna
    2017 оны 12 сарын 23 | Хариулах
  • Zochin
    Amjilt huseye. Chadvartai sain hun hovordson tsagt mongoldoo heregtei hun dee
    2017 оны 12 сарын 16 | Хариулах
Сонин хачин