МАХН-ын II дугаар их хурал үргэлжилж, намын даргад нэр дэвшигчдийнхээ саналыг авч дуусаад байна. Тун удахгүй санал хураалтын дүн гарна. Намын дарга УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Нийслэлийн МАХН-ын дарга Г.Бямбасүрэн нар өрсөлдсөн юм.
Мөн уг хурал МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүд оролцоогүй бөгөөд хууль бус хуралдаан хэмээж байгаа юм. Харамсалтай нь намын жирийн гишүүд үүнд эсэргүүцлээ илэрхийлж, намд шинэчлэл өөрчлөлт хэрэгтэй, намын даргыг огцруулж шинэ боловсон хүчнээр удирдуулах ёстой хэмээж өнөөдрийн их хуралдаа ихэд идэвхтэй оролцож байна. МАХН-ын зарим гишүүд хууль бус хуралдаан хийж байна хэмээж, жирийн идэвхтэн гишүүдээ юу ч мэдэхгүй хүүхдүүд хэмээн тохуурхаж байгаа ч тус хуралдаанд 21 аймаг 9 дүүргээс хамгийн ахмад настай гишүүнээс эхлээд залуу үеийн төлөөлөл ч хүрэлцэн ирээд байгаа юм. Ямартаа ч 8 жил хүлээлт үүсгэсэн МАХН-ын II дугаар их хурал Төрийн ордныхоо Их танхимд шийдэлтэй, арга замтай, зарчимтай, итгэл сэтгэлээр дүүрэн болж байгааг их хурлын гишүүдийн төлөөлөл хэлж байна.
Саналын хураалтын дүнг эргэн мэдээлнэ.
Сэтгэгдэл (7)