МАХН-ын даргад О.Баасанхүү, Г.Бямбасүрэн нарын нэрийг дэвшүүллээ
2017/12/09

МАХН-ын II их хурал яг одоо Төрийн ордны их танхимд болж байна. Хуралдаанаар 2016 оны УИХ болон орон нутгийн сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгааныг ярилцахаас гадна Бага хурлын гишүүдийг шинэчилэх, намын дүрмийг өөрчлөх асуудлыг хэлэлцэж байна. Мөн намын даргыг сонгох, намын даргад нэр дэвшигчдийг хэлэлцэж байгаа юм.

МАХН мөрийн хөтөлбөртөө ажил эрхлэлтийг тууштай дэмжиж “АЖ ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ БОДЛОГО” барьж “5  ҮЙЛДВЭР”   барихаар болсон байна. Зэс, хайлуулах үйлдвэр, Гангийн үйлдвэр, Нефть боловсруулах үйлдвэр, Бордооны үйлдвэр, Арьс шир боловсруулах парк  байгуулахаар шийдвэрлэсэн бол намын дүрмэндээ намын,  анхан дунд шатны байгууллагын нэршлийг өөрчилж аравт, зуут, мянгат  гэснийг өөрчилж намын хороо, намын үүр гэсэн жишиг нэршлийг хэрэглэхээр болжээ. Түүнчлэн намын их, бага хурал, гүйцэтгэх зөвлөлийн үүрэг, чиглэлийг тодорхой болгож намын санхүүжилтийг бүх гишүүддээ нээлттэй болгож татвар хандивыг сайн дурынх болгож өөрчилсөн байна.  

Одоогоор хурлын явц МАХН-ын даргад нэр дэвшигчдээ тодруулж байна. Хуралдаанд оролцож буй гишүүдийн олонхи УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Г.Бямбасүрэн нарыг намын даргад нэр дэвших нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

МАХН-ын их хурлын фото зургийг хүргэж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (6)

  • С.Ганбаатар
    Баасанхүү чиний зөв юм байна. Чамайг дэмжиж байна.
    2017 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин
    namiin dargaaar Baasanhuu songogdoosoi
    2017 оны 12 сарын 09 | Хариулах
  • .........
    demjij bn Baasamhuu gishuuneee
    2017 оны 12 сарын 09 | Хариулах
  • Ц.Шаравдорж
    Намдаа шинэчлэл хийх цаг болсон.
    2017 оны 12 сарын 09 | Хариулах
  • Э.Эрдэнэжамъяан
    Зөв залуу О.Баасанхүү дэмжиж байна.
    2017 оны 12 сарын 09 | Хариулах
  • Намбарын Энхбаяр
    Дэмжиж байна О.Баасанхүү гишүүнийг намын даргаар сонгох хэрэгтэй.
    2017 оны 12 сарын 09 | Хариулах
Сонин хачин