МАХН-ын их чуулганд 800 гаруй жирийн гишүүд оролцож байна
2017/12/09

80,000 гаруй гишүүн эгнээндээ нэгтгэсэн МАХН өнөөдөр намын II их чуулганаа хийж байна. Уг чуулганыг О.Баасанхүү, Г.Бямбасүрэн тэргүүтэй эгэл жирийн 800 намын гишүүн Монгол улсын 21 аймаг, 9 дүүргээс  цуглаж  “МАХН-ын жирийн гишүүд”-ийн  Их чуулган  зохион байгуулж байна. 

МАХН-ын II их чуулганд сонгогдсон төлөөлөгчдийн хамгийн ахмад нь Хан-уул дүүргийн  намын байгууллагын төлөөлөгч  85 настай, өндөр настан Нанжид овогтой  Цэрэндорж , 83 настай  Дорнод аймгийн төлөөлөгч Гонгор овогтой Готов нарын хүмүүс байгаа бол залуучуудын төлөөлөл болж сонгогдсон төлөөлөгчийн хамгийн залуу нь Завхан аймгийн намын байгууллагын төлөөлөгч 19 настай  Хүдэр овогтой Бадамцэцэг байна. 

12 дугаар сарын 9, 10-нд болох энэ удаагийн МАХН-ын эгэл жирийн гишүүдийн хүсэл зоригоор зохион байгуулагдаж буй II их чуулганаар МАХН-ын дүрмийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, МАХН-ын даргад нэр дэвшүүлж, сонгох үйл ажиллагаа болно. Мөн бага чуулганаа шинээр бүрдүүлж, хяналт ёс зүйн хороогоо байгуулах юм. 

МАХН-ын II Их Чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан намын мөрийн хөтөлбөр, намын дүрмэндээ нэмэлт өөрчлөлт оруулах асуудал чухлаар тавигдаж байна. 

МАХН мөрийн хөтөлбөртөө ажил эрхлэлтийг тууштай дэмжиж “АЖ ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ БОДЛОГО” барьж “5  ҮЙЛДВЭР”   барихаар болсон байна. Зэс, хайлуулах үйлдвэр, Гангийн үйлдвэр, Нефть боловсруулах үйлдвэр, Бордооны үйлдвэр, Арьс шир боловсруулах парк  байгуулахаар шийдвэрлэсэн бол намын дүрмэндээ намын,  анхан дунд шатны байгууллагын нэршлийг өөрчилж аравт, зуут, мянгат  гэснийг өөрчилж намын хороо, намын үүр гэсэн жишиг нэршлийг хэрэглэхээр болжээ. Түүнчлэн намын их, бага хурал, гүйцэтгэх зөвлөлийн үүрэг, чиглэлийг тодорхой болгож намын санхүүжилтийг бүх гишүүддээ нээлттэй болгож татвар хандивыг сайн дурынх болгож өөрчилсөн байна.  

Намын II  Их чуулгантай зэрэгцэн Н.Энхбаяр, Н.Удвал, Э.Эрдэнэжамъяан Ц.Шаравдорж  тэргүүтэй намын дарга нар намын гишүүдийнхээ хүсэл зоригоор нэгдэн хийж буй Их чуулганыг эсэргүүцэж Улсын циркэд дарга нарын цуглаан зохион байгуулж байна. 

Төрийн ордон дахь МАХН-ын жирийн гишүүд намын шинэчлэлийн асуудлаа хэлэлцэж, шинэ зохион байгуулалтанд орж байгаа бол Улсын цирк дахь дарга нарын бүрэлдэхүүн шинэчлэлийг эсэргүүцэж, Их чуулганд ирсэн намын гишүүдээ намаас хөөх асуудлыг хэлэлцэж байгаа юм байна. 
Харин Төрийн ордны Их чуулган нилээн халуун уур амьсгалтай болж МАХН-ын 21 аймгийн жирийн гишүүд, их чуулганы төлөөлөгчид олон жил өөрийн дураар захирсан Н. Энхбаяр, Э.Эрдэнэжамъяан, тэднийг тойрон хүрээлэгчдийг хатуухан шүүмжилж байна.

Мөн хэдхэн хормын өмнө намын дарга Н.Энхбаярыг огцруулах тогтоолыг гаргасан юм.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Намбарын Энхбаяр
    Амжилт дэмжиж байна
    2017 оны 12 сарын 09 | Хариулах
Сонин хачин