7 хоногийн тойм: Арвуулаа хоригдсон дуулиан ба хоригийг хорьсон нь
2017/12/09

Улс төрийн ертөнцөд:

1.Долоо хоног тутмын шинэ сенсаацыг Л.Мөнхбаясгалан тарьдаг:

Шинэ долоо хоногийн эхний өдөрийн сенсаацийг сэтгүүлч Л.Мөнбаясгалан дэгдээдэг. Тодруулбал түүний хөтлөн явуулдаг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт хэн орж, юу хэлэх нь олон нийтийн сонирхлыг ихээхэн татдаг. Мөн “Цензургүй сурвалжлага”-аараа Монгол төрийн зүтгэлтэн нэртнүүдийн оффшор дансны нууц баримтуудыг сурвалжилснаа олон нийтэд ил болгоод байгаа юм.

Өнгөрөгч долоо хоногийн даваа гарагт гэхэд л “Оффшорын нууц буюу С.Баярын бүлэглэл” сурвалжлага цацагдсан юм. "Эргийн цаадах хөрөнгө, Эх орны баялагийг хувааж идсэн бүлэглэлийг дэнслэх цаг" хэмээн нэвтрүүлгээ тодотгосон сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн энэхүү нэвтрүүлэг олон нийтээс өндөр үнэлгээ аваад байна. Тэрээр өмнөх долоо хоногт "Оффшорын нууц буюу Сү.Батболдын бүлэглэл" нэвтрүүлгээ цацсан билээ. 

2.Ерөнхийлөгчийн гурав дахь хоригийг УИХ хориглов:

МУ-ын Eрөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд УИХ-аас баталсан 2018 оны төсөвт хэсэгчилсэн хориг тавьсан. Энэ нь түүний тавьсан гурав дах хориг байлаа. Ерөнхийлөгчийн тавьсан хоригт: “Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын арга хэмжээний зардал 2017 оны анх батлагдсан дүнгээс 475.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, зөвхөн тоног төхөөрөмжийн худалдан авалтын зардал өмнөх оныхоос 192.9 тэрбум төгрөгөөр өссөн зэрэг анхаарч авч үзэх ёстой олон асуудал 2018 оны төсөвт туссаныг онцлон авч хориглосон. Мөн үр ашиггүй нэг удаагийн халамж болон төрийн байгууллагын албан конторын барилга, байгууламжид төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын зардлыг танах, дэд сайд, орлогч дарга гэх мэт эрхлэх асуудал нь тодорхойгүй, чиг үүрэг нь давхардмал албан тушаалуудыг цомхтгож төлөвлөгдсөн урсгал зардлыг нь хэмнэх зэрэг арга хэмжээ авах боломж бүрэн байна. Мөн төсвийн хэлэлцүүлгийн үед гэнэт 58 тэрбум төгрөгийн зардал бүхий 125 төрлийн хууль зөрчсөн, зураг төсөвгүй байж болох хөрөнгө оруулалт нэмэгдсэнийг олон нийт “УИХ-ын гишүүний 3 тэрбум” хэмээн нэрлэж байгааг анхаарах ёстой” гэж тодотгосон юм.

Харин УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн зарлагын хэсэгт тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг хэлэлцсэн ч гишүүдийн 81.8 хувь нь хүлээн авах боломжгүй хэмээн үзэж Ерөнхийлөгчийн тавьсан гурав дахь хоригийг ийнхүү хүлээж аваагүй юм.

3.Ховд, Баян-Өлгий аймгийн засаг дарга нарын дуулиан:

Төрийн мөнгөөр тансаглагч гадаад дотоодод зугаалагч дарга нар эхнээсээ бангаа хүртэж эхэллээ. Тодруулбал Ховд аймгийн засаг дарга суудлаасаа огцорсон нь өнгөрөгч долоо хоногт онцлох дуулиануудын нэг байлаа. Тодруулбал, тус аймгийн засаг дарга асан Д.Галсандондог нь ганцхан жилийн дотор гадаадын 15 улсад зугаалж, Улаанбаатар хот руу 33 удаа ниссэн нь...

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу!

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин