МАХН-ын Их хурал Төрийн ордонд үргэлжилж байна. Хурлын үеэр МАХН-ын дэд дарга С.Ганбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл өгч, хууль бус хурлаа зогсоохыг шаардсанаар хурлыг орхин явлаа. Гэвч намын жирийн гишүүд дэмжигчид нь "Намын шинэчлэлээ хийх ёстой. Намын их хурлыг эсэргүүцэхээ боль" хэмээн шаардаж түүний үгийг хүлээж авсангүй. Мөн Төрийн ордны гадна талд МАХН-ын хэвлэл мэдээлэл хариуцсан дарга Б.Тулга нарын хүмүүс эсэргүүцлээ илэрхийлсээр байна.
Гэвч бүтэн найман жилийн турш их хурлаа хийгээгүй, намын дарга нь хариуцлагаас зугтаад байгаа эл асуудалд МАХН-ын ихэнх гишүүд дэмжигчид бухимдаж өнөөдрийн хурлыг хийж байгаа билээ. Тиймээс энэхүү их хурлаараа намын шинэчлэл хийгдэнэ гэсэн бүрэн итгэлтэй байгаагаа Их хурлын төлөөлөгчид илэрхийллээ.
Сэтгэгдэл (4)