МАХН-ын дарга Н.Энхбаярыг огцруулах тогтоол батлагдлаа
2017/12/09

МАХН-ын Их хурал өнөөдөр  хуралдаж байна.  Хуралдаан Төрийн ордонд хоёр өдөр үргэлжлэх юм.  Их хуралд тус намын 1000 гаруй төлөөлөгч оролцож байгаагаас дөнгөж сая 600 орчим гишүүний саналтайгаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг огцруулах тогтоол батлагдсан байна. 

МАХН-ын Их хурлыг тухай бүрт нь мэдээлэх болно.

Их хурлын өнөөдрийн хөтөлбөр

06:00-07:30     Өглөөний цай     
07:30-08:30     Төлөөлөгчид төрийн ордонд  хүрэлцэн ирэх
08:30-09:00     Их чуулганы  төлөөлөгчдийг бүртгэх, суудлаа эзлэх
09:00-09:10     Их чуулганы нээлтийн үйл ажиллагаа 
09:10-12:00     Их чуулганы хуралдаан. “Монгол улсын улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал,  МАХН-ын шинэчлэл цаашдын зорилт”  улс төрийн илтгэл /Хуульч, өмгөөлөгч Ч.Энхээ/

12:00-13:00     Их жанжин Д.Сүхбаатарын  хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, дурсгалын зураг татуулах 

13:00-14:30    Өдрийн хоол                      
14:30-15:00    Их чуулганы хуралдаан. “МАХН-ын намын дүрмийн өөрчлөлтийн төсөл “ танилцуулах
15:00-15:20    Завсарлага
15:30-17:30    Их чуулганы хуралдаан   /хэлэлцүүлэг /
18:00-19:30    Их чуулганы төлөөлөгчдийн оройн хоол

19:30 цаг       Их чуулганы хуралдаан. “МАХН-ын даргад нэр дэвшүүлэх, сонгох ” ажиллагаа
00:00 цаг       Амралт /байрлах зочид буудалд/ 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин