ТЕГ-ын дарга асан хошууч, генерал Б.Хурц, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайтсан дайн намжих нь битгий хэл улам дүрэлзэв. Тэдний хэрүүл томилгоо, халаа сэлгээнээс үүдэлтэйгээр эхэлсэн гэгддэг. Сүүлдээ “С1” телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт уралдан орж ярьцгаав. Генерал Б.Хурцын ярих нь С.Зоригийн хэрэг болон Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал хоорондоо уялдаатай гэх. Гэтэл Ц.Нямдорж энэ Б.Хурц гэдэг нөхөр хамаг ээдрээтэй хэргийн ард нь байдаг гэмтэн хүн. С.Зоригийн хэргийг захиалагч нь тодорхойгүй байхад буруу шийдсэн. Гурван хүнд ял өгчихсөн. Энэ нь Б.Хурцад тавигдах хурц асуудал хэмээсэн юм.
Уг нь “Цензургүй яриа” нэвтрүүлэг тэдний аль нь үнэн, аль нь худлаа болохыг ялгах зорилготой байсан байх. Гэтэл тэдний ярианаас хойш үгийн учир нь олдох байтугай үнэн, худал хоёрын зааг улам холдчих шиг боллоо. Ингээд тэдний ярьсан ишлэлүүдээс харьцуулан хүргэж байна.
1. С.Зоригийн хэргийн ажлын хэсгийг сольсон ба солиогүй!
Б.Хурц: Би Хууль зүйн сайд Ц.Нямдорж энэ яамыг авахаараа юу хийдэг тухай дүн шинжилгээг л хийсэн. Энэ хүн өөрөө сайд байхдаа С.Зоригийн хэргийг Тагнуулын байгуулгаас 32 ажилтанг сольсон байдаг.
Ц.Нямдорж: Б.Хурцын хамгийн худлаа ярьсан зүйл гэвэл Ц.Нямдорж хууль зүйн сайдаар ажиллаж байхад С.Зоригийн аминд халдсан ажлын хэсэг дөрвөн удаа өөрчлөгдсөн гэж ярьсан. Наадах чинь ийм учиртай юм. 1998 онд хэрэг гарснаас хойш Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр энэ асуудлын талаар ажлын хэсгийн зөвлөмж нь гардаг байсан юм шиг байна лээ. Тэр нь нууц. Тэрэнд хуулийн сайд оролцдоггүй.
2. С.Зоригийн хэргийн сэжигтнээр 14, 15 хүнийг хорьсон ба хориогүй!
Б.Хурц: С.Зоригийн хэргийн сэжигтэн яллагдагчаар 44 хүнийг шалгаж 15 хүнийг хорьсон байдаг. С.Зоригийн хэргийн гүйцэтгэгч нар илэрсэн. Бүрэн гүйцэд илрээгүй. Энэ хэргийн ажлын хэсэг дээр тагнуул, прокурор, цагдаагийн бүрэлдэхүүнтэй прокурорын өндөр хяналтад явагдсан.
Ц.Нямдорж: Энэ хэрэгтэй холбоотойгоор 14 хүн цагдан хоригдож байсан, тэр нь надтай холбоотой гэж худлаа ярьсан.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу!
Сэтгэгдэл байхгүй байна