Өчигдөр Хуул зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцлоо. Нэвтрүүлгийн үеэр түүний ярьсан онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
1.“Цензургүй яриа”-нд орохдоо Б.Хурцын ярьсан зүйлийн дийлэнх нь худлаа. Гэхдээ гурван зүйлийг үнэн хэлсэн. Нэгдүгээрт Эрдэнэт болон Зоригийн хэргийн асуудлаас болж ийм байдал бий болсон гэсэн. Хоёрдугаарт Эрдэнэтийн асуудлын цаана байдаг н.Эрдэнэбилэгтэй салшгүй холбоотой гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гуравдугаарт Эрдэнэтийн асуудлаар хойшоо гарч Оросуудтай уулзаж байсан луйвраа хэлсэн. Энэ гурван үнэнээ хэлсэнд нь их олзуурхаж байна. Бусад нь бол худлаа.
2.Б.Хурцын хамгийн худлаа ярьсан зүйл гэвэл Ц.Нямдорж хууль зүйн сайдаар ажиллаж байхад С.Зоригийн аминд халдсан ажлын хэсэг дөрвөн удаа өөрчлөгдсөн гэж ярьсан. Энэ хэрэгтэй холбоотойгоор 14 хүн цагдан хоригдож байсан, тэр нь надтай холбоотой гэж худлаа ярьсан. Наадах чинь ийм учиртай юм. 1998 онд хэрэг гарснаас хойш Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр энэ асуудлын талаар ажлын хэсгийн зөвлөмж нь гардаг байсан юм шиг байна лээ. Тэр нь нууц. Тэрэнд хуулийн сайд оролцдоггүй. Би 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл сайд хийж байгаа хүн. Энэ хугацаанд намайг явсан хойгуур сайд хийсэн таван хүн бий. Одбаяр, Мөнх-Оргил, Тэмүүжин, Дорлигжав, Бямбацогт нар. Энэ таван сайдын хэн нь ч шалгагдаж байсан хэргийн талаар ямар ч мэдээлэлгүй байсан. Яагаад гэвэл ТЕГ-т явагдаж байгаа нууц ажиллагаа Хуул зүйн сайдад ерөөсөө танилцуулагддаггүй. ТЕГ-ын дарга Ерөнхий сайдтай харьцвал харьцдаг. Харьцахдаа юу ярьдагийг нь би мэдэхгүй. Би Ерөнхий сайд байж үзээгүй учраас. Ерөнхийлөгчтэй бас харьцдаг. Юу ярьдагийг нь би бас л мэдэхгүй. Тэгэхээр ажлын хэсгийг Ц.Нямдорж өөрчилсөн гэдэг шал худлаа зүйл.
3.Дорлигжав Ерөнхий прокурор хийж байгаад Хууль зүйн сайд болсон хүн. Б.Хурцын мэдэгдлийн дараа Дорилигжавын нэг ярилцлага гарсан. Тэр ярилцлагандаа их ноцтой юм ярьсан байсан. Би ерөнхий прокурор байхдаа С.Зоригийн хэрэгтэй танилцаж байсан, намайг явснаас хойш миний үед байсан нөхцөл байдал эсрэгээрээ өөрчдлөгдсөн. Цаашаа би юм ярихгүй гээд л яриагаа дуусгасан байсан. Тэгэхээр Тагнуулын газар дээр нууцын журмаар хийгдсэн ажиллагаа Хуул зүйн сайдад огт падгүй асуудал. Энэ ярилцлаганаас надад С.Зоригийн хэргийн гүйцэтгэгчийг илрүүлэх нэрийдлээр Тагнуулын байгууллага 14 хүнийг цагдаж хорьсон гэдгийг Б.Хурц хэлсэн. 15 дахь нь Амгаланбаатар, 16 дахь нь Чимгээ, 17 дахь нь Содномдаржаа. Энэ хэрэгт холбогдож хоригдсон хүний тоо 20 хүрлээ шүү дээ.
4.С.Зоригийн хэргийг нууцаас гаргах саналаа би өчигдөр ЗГ-т оруулчихсан. ТЕГ-ын хүсэлтийг үндэслээд энэ долоо хоногт ЗГ-ын хуралдаанаар хэргийг нууцаас гаргана даа.
5.Захиалгаар хүн алсан гэж гүйцэтгэгчийг нь шийтгэчихээд захиалагчийг нь эд нар одоо болтол зарлахгүй байна. Захиалагчийг ТЕГ нууц байгаа эсвэл шийтгүүлсэн хүмүүс л нууж байж таарна. Захиалагчаа зарлаач гэдэг асуултыг би эртнээс тавьж эхэлсэн.
6.Захиалагчийг зарлаагүй байж захиалгаар хүн алсан гэж шийтгэж байгаа явдал нь хэргийг цуцлах хангалттай үндэслэл болно.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу!
Сэтгэгдэл байхгүй байна