МАН-ын Нарийн бичгийн даргаар Ц.Бат-Энх улиран сонгогдлоо
2017/11/25

Монгол Ардын Намын Бага хурлын анхдугаар хуралдаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Амарбаясгаланг нэр Бага хурлын гишүүдийн саналаар Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдлоо.

Уг хуралдаанд МАН-ын дүрмийн шинэчлэлтийн хүрээнд 369 төлөөлөгч оролцож тэдний саналаар удирдах зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн дарга нарыг сонгосон юм. Тус хуралдаанаар МАН-ын Нарийн бичгийн даргаар Ц.Бат-Энхийг Бага хурлын гишүүдийн 95.8 хувийн саналаар улиран сонгож бага хурлыг өндөрлүүллээ. Ийнхүү Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй гар нэгдэн хамтран  ажиллахаар боллоо.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин