Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Өмнөговь аймгийн шилдэг эмэгтэйчүүдийн чуулга уулзалт 6 дахь удаагаа “Хайр дүүрэн амьдрал” уриан дор амжилттай болж өндөрлөө.
Бүсгүйчүүдээ идэвхжүүлэх, тэдний санаа бодлыг сонсох, харилцан туршлага солилцох, орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой уг чуулганд төд хөдөөгийн нийт 300 гаруй бүсгүй оролцжээ.
Энэхүү чуулганаар эмэгтэйчүүддээ зориулан Амжилтын алхам, санхүүгийн боловсрол, хуримтлал ба хадгаламж, Хувь хүний хөгжил, Хүн байхын утга учир, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийн талаарх хуулийн ойлголт, Нүүрний иог, Эерэг хандлагын хүч зэрэг лекц, зөвлөгөө сонсгожээ. Мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа болох үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан юм. Эмэгтэйчүүдийн чуулганд урилгаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Гэр бүл судлаач Ж.Баясгалан, Монголын үндэсний хүмүүнлэгийн хорооны захирал С.Пүрэвсүрэн, Ганнабелл институтын ахлах багш Н.Амарсанаа нар оролцсон байна.
Сэтгэгдэл байхгүй байна