МАН-ын 28-р Их хурлын дөрөв дэхь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр Бага хурлын төлөөлөгчдийг шинээр сонгох санал хураалт явагдах аж. МАН-ын дүрмийн шинэчлэлтийн хүрээнд Бага хурлын төлөөлөгчдийн тоог ихэсгэж 369 болгох юм. Бага хурлын бүрэлдэхүүнийг сонгохдоо Их хурлын төлөөлөгчдийг мандат өргүүлэх замаар батламжилна. Үүний дараа Бага хурал шинэ бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, Удирдах зөвлөлөө шинээр байгуулахаар хүлээгдэж байна. Мөн Бага хурлаар МАН-ын генсекийг тодруулах юм.
Сэтгэгдэл байхгүй байна