Бага хурлаас Ерөнхий нарийн бичгийн дарга тодорно
2017/11/22

МАН-ын Их хурал өнөөдөр үргэлжлэн хуралдаж, Бага хурлын гишүүдийг сонгоно. Одоогоор Их хурал хараахан эхлээгүй байна.

МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулснаар Бага хурал 369 гишүүнтэй байхаар тогтсон. Бага хурлын гишүүдийн 30 хувь нь намын анхан шатны байгууллагын төлөөллөөс бүрдэх бол мөн 30 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлэх болж байгаа аж.

Их хурлаас мөн Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгоно.  Их хурлын үдээс өмнөх хуралдаанаар дээрх гишүүдийг сонгосны дараа хаалт хийх аж. Үүний дараа Бага хурал үргэлжлүүлэн хуралдах юм байна. Бага хурлаас МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгоно. Дүрмээр МАН-ын дарга нь ерөнхий нарийн бичгийн даргыг санал болгодог. Мөн Бага хурлын гишүүдээс хэн нь ч заалнаас ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөх боломжтой.  Их хурлаас өчигдөр МАН-ын даргыг сонгосон бол өнөөдөр Бага хурлаас Ерөнхий нарийн бичгийн дарга тодорно. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин