ТЕГ-ын дарга асан Б.Хурцын "Цензургүй яриа" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагаас онцлох 10 баримтыг хүргэж байна.
1. Но-той хүмүүс л нууцтай болохоос. Хууль бус юм хийж байсан гурван гишүүн л орилоод байгаа ш дээ. Хиймлээр намайг муухай харагдуулаад байгаа юм. Өөр хийх ажил байхгүй биш дээ. Ж.Батзандан гишүүний Төрийн өмчийн хороонд байсан нэг ах, Төрийн нарийн бичгийн дарга байсан нэг ах АТГ-т шалгагдсан. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй учраас л над руу дайраад байхгүй юу.
2. С.Зоригийн хэргийг илрүүлэлт бүрэн биш. Гүйцэтгэгчийн хэрэг илэрсэн. Цагдаа, тагнуул, прокуророос ажлын хэсэг гарч шалгасан. Энэ хэрэгт оролцсон хоёр хүн хэргээ хүлээсэн. Гэхдээ тэдний үгээр биш хөндлөнгийн нотлох баримтаар энэ хэрэг шүүх рүү явсан. C.Зоригийн хэрэг Эрдэнэтээс гаралтай. Наад хүүхдүүд чинь Эрдэнэтэд амьдарч байсан шүү дээ. С.Зоригийн хэрэг дээр Ц.Нямдоржийг шалгах шаардлагатай. Наад хүн чинь гарын үсэггүйгээр хүний гараар могой бариулдаг нөхөр. Би ч хүртэл хэлмэгдэж байсан.
3. Олон жил бизнес хийж, олон хүн ажиллууллаа. Манай Нямка ах нэг ч ТҮЦ ажиллуулж үзээгүй. Батзандан ч тийм. Хүн ажиллуулна гэдэг хариуцлага шүү дээ. Манай эхнэрийн компанид 100 гаруй хүн ажилладаг. Би Улаанбаатарт анхны вакум цонхны үйлдвэр ажиллуулж байлаа. Дараа нь барилгын компанитай байлаа. Төрийн ордонын ард талын Хүрээ төвийг, Орос элчин, Англи элчингийн хажуу талын барилгыг бий барьсан. Сөүл группийн Өнөрөө мэднэ, би Сарнайхын хажуу талд ч барилга барьсан.
4. Миний сарын орлого муудчихаад байна. Гэхдээ 20-30 сая төгрөг сард олоод байх шиг байна. Эдийн засаг муудсан, ер нь л бартер дийлэнх нь.
5. Ерөнхий сайд намайг “Өөр газар толгойгоо сэргээгээд, стрессгүй ажилла. Монголоо төлөөл” гэсэн.
6. Би ТЕГ-ын материалыг дарчихаад гарч ирж байгаа юм биш. Эд нар том бүтэцтэй, өөрсдөө мафи байхгүй юу. Эд нар гэж Ц.Нямдорж тэргүүтэй улсууд.
7. Би хэнийг ч дарамтлаагүй. Хэрэв дарамтлуулсан хүмүүс байвал гараад ир. Энэ ардчилсан нийгэмд маньд дарамтлуулах гишүүн байх уу.
8. АПУ-гийн хувьчлал болоход хувьчлалын өмнөх 3-5 жилийн баримтууд алга болсон. Дамбадаржаад шатаасан байсан. Тэр хэрэг дарагдаад байхгүй болсон. Тэгэхэд Ц.Нямдорж сайд байсан.
9. Тагнуулын даргыг ажлаа өгөхөд нь тэнд зохион байгуулалттай авчраад, шоу моу хутгаад л. Нууцын зэрэглэлтэй юмыг ярь гээд л, ярихгүй бол ярихгүй байна гээд л. Баавартай гэдэг нь юу ч юм. Байгаагаараа л ярьсан байна. Эндээс нэг гишүүн битгий ярь гээд, эндээс нэг хүн болио гээд. Тэгээд би инээчихсэн. Хажуунаас нь харахаар инээдэмтэй л харагдаж байсан.
10. Л.Болд бол өөрөөс нь болж хоёр хүн цаазлуулсан тухай ярихад "Хойд Солонгост өчнөөн л хүн цаазлуулдаг шүү дээ" гэж байна лээ.
Сэтгэгдэл (1)