Д.Эрдэнэбат УИХ-ыг үнэхээр тараах уу...
2017/11/16

Сүүлийн үед төрийн ажил байнга гацаанд орох болоод байгааг бид бэлэхнээ харж байгаа. Энэ нь мэдээж 65 суудалтай олонхийн бүлэг дотроо хоёр бүлэгтэй болоод байгаатай шууд холбоотой. Тэгвэл энэ талаар саяхан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Энэ УИХ намрын чуулганы эхэлсэнээс хойш ганц ч хуулийн төсөл хэлэлцсэнгүй, бүтэн хуралдсангүй. Төрийн ажил завхарч байна. 65-ын бүлгийн  үл ойлголцлоос болоод сүүлийн бүтэн сар төр ажлаа хийсэнгүй.  Хоорондоо хэрэлдсэн, талцсан хүмүүс л байдаг боллоо. Тиймээс ард түмэн энэ УИХ-ыг ойшоохоо больсон. Би бодож байна. Дахиад ингээд асуудлаа шийдэж чадахгүй бол би өөрийн бланк дээр шударга улстөрчид гээд байгаа хүмүүстэй нийлээд, энэ УИХ-ыг тараахаар гарын үсэг цуглуулна" гэдгээ дуулгаж байсан. Тэгвэл УИХ-ыг тараах түүний үг хүмүүст нэлээд хүчтэй хүрсэн бололтой юм. Учир нь УИХ-ын гишүүн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Эрх баригч намын гишүүд хоорондоо талцаж 32, 33-аараа хуваагдаж хэрэлдлээ. Энэ байдлыг нийтээрээ харж байна. УИХ-ыг тараах бичигт гарын үсэг цуглуулбал би гарын үсэг зурна. Дэмжинэ" хэмээжээ. Энэ мэт Д.Эрдэнэбат гишүүнийг дэмжих хүн мундахгүй олон байх бололтой. Тиймээс эрх баригчид дахиад төрийн ажлыг гацаавал толцож тоглосныхоо "шанг" хатуухан хүртэх нээ. 

Чуулганы үеэр хэлсэн бичлэг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (3)

  • Zochin
    Zvvnharaagiin hujaa sh de ene sda
    2017 оны 11 сарын 17 | Хариулах
  • nasaa
    ene neg khalzan nekher odoo bolimoor yumaa ekh oron miny ene metiin ils terjikhees eer yum meddeggyi nekhdees bolj syirch bna shuu. iim nekhdiig teriin ordnoos eshiglej gargakh kheregtei teriin ordond khoshnogondoo mundas urgatalaa suulaa ene khun ekh oron ard tumnii telee yu khiisen yum be
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин
    tar tar balai yumnuud nudnii bulai bolj duuslaa
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
Сонин хачин