УИХ-ын гишүүд Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол явуулахыг дэмжжээ
2017/11/15

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшиж байгаа Б.Хурцыг томилох асуудлыг хойшлуулах, томилгооны асуудлаар УИХ нээлттэй сонсгол явуулах нь зүйтэй гэсэн хүсэлтээ өглөө.

Тэрбээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой хууль бус асуудлуудаар нээлттэй сонсгол явуулахаар гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд өчигдөр оройн байдлаар 21 гишүүн гарын үсгээ зурсан учир ийнхүү УИХ-ын даргад өгсөн байна.

Элчин сайдад нэр дэвшиж байгаа Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийхийг дараах гишүүд дэмжжээ.

УИХ-ын гишүүн Л.Болд
УИХ-ын гишүүн Ж.Батзандан
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан
УИХ-ын гишүүн Б.Болорчулуун
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав
УИХ-ын гишүүн Б.Жавхлан
УИХ-ын гишүүн С.Жавхлан
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
УИХ-ын гишүүн Г.Солтан
УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
УИХ-ын гишүүн Х.Баделхан
УИХ-ын гишүүн О.Батнасан
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин