УИХ дахь МАН ын бүлгийн дарга Д.Хаянхярваа МАН-ын даргад өрсөлдөх нь тодорхой болжээ. УИХ дахь намын бүлэг гэдэг бол улс төрийн намын бүтцийн хамгийн чухал хэсэг. УИХ-ын сонгуульд өрсөлдөөд 65-аараа ялсан хэрнээ бүлэг дотроо хагарч 32 ба 33 гэсэн хоёр бүлэг төрсөн нь бүлгийн даргын хариуцлагын асуудал.
Энэ хүн ёс зүйтэй, зарчимтай байсан бол бүлэг хоёр тусдаа хуралддаг болсон нь бүлгээ зангидаж чадаагүй миний буруу гээд бүлгийн даргын албан тушаалаа өгөх ёстой байв. Гэтэл бүр эсрэгээрээ намын дарга болно гэж амбийцлах болов. Хамгийн энгийн асуулт эндээс урган гарч байна. Бүлгээ зангидаж чадаагүй хүн намыг эвлүүлж чадах уу?. Эсвэл бүлгийг хоёр хуваасан хүн намыг хоёр хуваах гэж байна уу?. МАН бүлэг түүхэндээ анх удаа хоёр хуваагдав. МАН 28-р их хурлаараа эргэж эвлэх үү эсвэл бүр намын төвшинд хуваагдах уу гэдэг нь тодорхой болно.
Дургүй дургүй дургүй БАС дахин дургүй
Ер нь Д.Хаянхярваа гэдэг хүнийг сонгогчид хэд хэдэн зүйлээр андахгүй болсон. Сангийн сайд байхдаа өөрийн сонгогдсон тойрог буюу Дархан-Уул аймгийн иргэдэд нэг сая төгрөг тарааж байв. Харин маш олон хүн “Хүний хөгжил” сангийн мөнгө болох 1,5 сая төгрөгөө авч чадаагүй байгаа юм. Иргэдийг алагчилж үздэг, төсвийн хуулийг өөрт ашигтай байдлаар мушгиж иргэдийг ялгаварласан гэдгээр нь нийт сонгогчид түүнд дургүй. Тэр дундаа Дархан-Уул аймгийн сонгогчид Д.Хаянхярваад бүр дургүй.
Учир нь Хонгор сум цианит натри, мөнгөн усаар хордчихоод байхад Хонгор суманд хордсон хүн байхгүй гэж Д.Хаянхярваа мэдэгдэж олны дургүйг хүргэж байв. УИХ дахь МАН-н бүлгийн 65 хүнийхээ эв нэгдлийг хангаж чадахгүй ийм хүн 213 мянган гишүүнийхээ эв нэгдлийг хангана гэдэг юу л бол...
Сэтгэгдэл байхгүй байна